Хєхний хавдар эхэн vедээ євдєлт бага учраас горьдолт гэж андуурдаг
Улс даяар єчигдрєєс хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэлсэн. Энэ удаа “Хєх, умайн хvзvvний хорт хавдрын эрт илрvvлэлтийн хєтєлбєрийг эрчимжvvлье” уриатайгаар аянаа єрнvvлэх юм. Дэлхий дахинд жилд 14.1 сая хvн шинээр хорт хавдраар євчилдєг гэсэн тоон судалгаа байдаг. Мєн 8.2 сая хvн хорт хавдрын улмаас нас барж, энэ тєрлийн євчлєл, нас баралтын талаас илvv хувь нь хєгжиж буй болон буурай хєгжилтэй орнуудад бvртгэгдэж байна. Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бvртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу євчний 3, 4 дvгээр шатандаа оношлогддог гэнэ.

Хавдар судлалын vндэний тєвийн сvvлийн гурван жилийн тайлангаас харахад умайн хvзvvний эрт илрvvлгийн хамрагдалтын хувь буурсан иржээ. Тодруулбал 2012 онд 41хувь /75046/, 2013 онд 43 /65810/, 2014 онд 32 хувь /71636/-тай болж энэ оны эхний хагас жилийн байдлаар эрт илрvvлгийн vзлэгийн хамрагдалт дунджаар 21.4 хувьтай /37976/ болж буурчээ.Тиймээс энэ удаагийн аяны хvрээнд хєх, умайн хvзvvний хорт хавдрын эрт илрvvлэлтийг нэмэгдvvлэх зорилт тавиад байгаа аж. Бид энэ удаа АУ-ы доктор, профессор, Хvний гавьяат эмч Р.Асайтай ярилцлаа.

-Хєхний хаврын хувьд манай улсад зургаадугаарт бичигддэг болчихож. Ємнє нь харьцангуй бага байсан байх?

-Хєхний ємєн сvvлийн 10-15 жилийн ємнєєс Анагаах ухааны асуудал болж гарч ирсэн. Тvvнээс ємнє бол Монгол эмэгтэйчvvд одоогийнх шиг олноороо хєхний ємєнтэй байгаагvй гэсэн vг.
Аливаа нийгэмд тухайн улс хєгжих тусам хавдрын тоо нэмэгдэж, халдварт євчнийх буурдаг. Хvн ам нь хєгжих тусам соёлжиж, ахуй нь сайжирч байгаа учраас шvv дээ. Манай улсын хувьд ч ялгаагvй. Жишээлээд харахад Халдварт євчин судлалын vндэсний тєв манай эмнэлэг хоёр 1980-аад онд баригдсан шvv дээ. Тэгэхэд халдварт євчин их байсан учраас бараг хороолол шиг, харин манайх бага байртай байгаа биз дээ.
Хєхний хавдар сvvлийн vед нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Ахуйн байдал буюу хоол хvнс, ємсєж буй хувцас хэрэглэл зэрэг нь нєлєєлнє. Уг нь хєх хvний нvдэнд ил харагддаг учраас євчний илрvvлэлт нь эрт баймаар санагддаг байх. Эмэгтэйчvvд єєрсдєє ч хєхєє vзэж, шалгах боломжтой гэж vздэг. Харамсалтай нь vvнийг иргэд тэр бvр тоодоггvй. Тvvнчлэн манай улсын хувьд алс, бєглvv хязгаарт амьдрал буцалж байдаг учраас энэ талын мэдлэг, мэдээлэл тааруухан байдаг байх.

-Гэхдээ хавдар vvсгэдэг эрсдэлт хvчин зvйл нь мєн л нийгмээ дагаад олширч байна уу?

-Тэгэлгvй яах вэ. Хєхний хавдрын хэд, хэдэн эрсдэлт хvчин зvйл гэж бий. Жирэмслэхгvй байх, vр хєндvvлэх, оройтож тєрєх, хvvхдээ хєхєєр хооллохгvй байх зэрэг нь хавдар vvсэх нєхцєлийг vvсгэж байдаг. Гэхдээ эмэгтэйчvvд эдгээрээс vvдэж євдєнє гэж шууд ойлгож болохгvй. Дээр хэлсэн нь сєрєг vр дагавартай эрсдлийг бий болгодог гэсэн vг шvv. Мэдээж муу зуршлууд ч хамаарна. Архи, тамхи зэрэг нь шууд бус ч ямарваа нэгэн байдлаар нєлєє vзvvлдэг.

Зєв хооллолт ч хєхний хавдарт нєлєєлнє. Учир нь таргалсан хvний єєхнєєс хєхний хавдар vvсгэгч гормон ялгардаг. Тэгэхээр vvнийг бас анхаарах л ёстой. Харин удамшлын буюу генээр дамжсан тохиолдолд хэн ч тvvнийг зогсоож чадахгvй. Харамсалтай ч эрт илрvvлгийн vед хєхийг нь авахаас аргагvй болдог. Ингэж байж тэр хvнийг аврах боломж бvрдэнэ.
АНУ-д гэхэд 100 мянган хvний 80-100 нь энэ тєрлийн євчлєлєєр євдсєн байхад манай улсад 100-д 6-8 байх жишээтэй. Гэхдээ энэ нь бага гэхээсээ илvv бид тэр хєгжил рvv явж байгаа учраас тоо нь ч мєдхєн хаалга тогшино гэж ойлгох хэрэгтэй. Барууны улсуудад эрт илрvvлэлт, аливаа оношилгоо, эмчилгээний аппарат, тоног, тєхєєрємж нь бий. Гэсэн ч хєхний хавдрын тоо буурахгvй байгаа. Энэ нь зєвхєн эмэгтэй танаас болж байна шvv гэдгийг илэрхийлж буй хэрэг.

-Энэ тєрлийн хавдар залуужих хандлага их байна гэдэг?

-Сvvлийн vед хавдар залуужиж байгаа. Нийгмийн хєгжлєє дагаад зарим охины сарын юм эрт ирж, цаашлаад цэвэршилтийн vйл явц ч оройтох болсон. Энэ хугацаанд гормон хєхєнд идэвхтэй, удаан хугацаагаар нєлєєлж байдаг учраас хавдар vvсэх хvчин зvйл болж байгаа юм. Уг нь АНУ-ын стандартаар 50-иас дээш насны хvмvvс жилд нэг удаа хєхний маммографи хийлгэх зєвлємж байсан. Гэтэл дараа нь 10 жилээр урагшлуулж, 40 нас болгосон. Харин удамшлаар євчлєх магадлалтай хvмvvс бол 20, 30 насандаа маммографи, урьдчилан сэргийлэх vзлэг хийлгэх гэдэг журам баримтлах хэрэгтэй. Эцэг, эхийн аль нэг талд нь хєхний хавдраар євчилж байсан хvн байгаа л охин хvvхдээ эртхэн vзvvлж, хяналтад байлгах шаардлагатай.

-Тэгэхээр эмэгтэйчvvдээс єєрсдєєс нь ихээхэн шалтгаалах нь гэдгийг л ухамсарлах нь ээ?

-Бvх л хавдар дєрвєн vе шаттай. Бид хавдрын аян гээд зохион байгуулаад байгаа нь ердєє л эрт илрvvлэх шvv дээ. Жижиг байхад нь буюу эрт илрvvлээд тєгс эмчлэх нь хавдрын эмч нарын зорилго. Гэхдээ л статистик мэдээгээр хавдрын 70-75 хувь нь дєрєвдvгээр vедээ орчихсон байхдаа мэдэгдэж байна гэдэг нь маш харамсалтай тоо. Тиймээс эмэгтэйчvvд, охид, бvсгvйчvvд єєрєє єєртєє анхаарал, тавьж, манайхаас гаргасан зєвлємжийн дагуу сардаа ганц удаа шалгаад vзчих хэрэгтэй. Мэдээж бид хавдрыг зєвхєн энэ тєрлийн мэргэшсэн эмч нар бус хот болон орон нутгийн бvхий л эмч нар хавдрын болгоомжлолтой байхыг сануулан, анхааруулж байгаа.
Єєрєєр хэлбэл хэн нэгэн євчтєн нь хоолой нь євдєх зэргээр єєрт нь хандвал, давхар ямар нэгэн хавдар бий эсэхийг шалгаж, судлах л хэрэгтэй гэж эмч нар ярьдаг. Яагаад гэвэл орон нутагт эмэгтэйчvvдийн эмч л гэхэд зєвхєн тэр чиглэлийнхээ дагуу сав, умайн хvзvvг vзээд, хєхийг орхигдуулчихна. Мэс заслын эмч ч гэсэн єєртєє хамааралтайг нь vзээд хєхийг орхино. Тухайн эмэгтэй єєрєє євчлєл, зовиурынхаа талаар хэлэхгvй л бол vлдчихээд байна гэсэн vг. Тиймээс хєдєєд хорт хавдрын эрт илрvvлэлт буураад байгаа байх.

-Манайхны дунд хєхvvл vедээ горьдчихсон гэдгээс vvдэн хавдрын vе шатаа хvндрvvлчихдэг тохолдол бий. Тан дээр ирэхдээ хэр байна?

-Тийм ээ. Эмэгтэйчvvд маань сvсэг, бишрэлд илvv итгэл vнэмшилтэй ханддаг. Жишээлбэл, жаахан гєвдрvv бий болчиход л янз бvрийн арьс, vс наачихсан, зураг зуруулчихсан байх жишээтэй. Тvvнийгээ горьдолтоос болсон гэж бодоод, гайгvй болчих байх гэж санаад гэх зэргээр тайлбарладаг. Эхний vед євдєлт бага, хєндvvр оргих зэргээр л мэдрэгддэг учраас эмэгтэйчvvд горьдчихлоо гээд яваад байдаг байх нь. Тэгж явсаар 3-4 дvгээр vедээ орчихоод, эмнэлэгт ханддаг.

-Монгол эмэгтэйчvvд хєхєє эрчvvдэд тэр бvр харуулахгvй юмсан гэдэг ч хувцасны гаднаас харагдах байдалд нь их анхаардаг. Хэлбэр, хэмжээ зэргээр санааширдаг. Тэгэхээр сайхнаас илvv эрvvл байх эсэхэд нь санаа тавих хэрэгтэй байх нь ээ?

-Би зарим эмэгтэйд “Бурхан танд заяасан хєх л бол том, жижиг гэж голох хэрэггvй. Хэдий жижиг хєхтэй ч олон хvvхэд тєрvvлээд, хєхvvлээд, єсгєчихсєн яваа эмэгтэй олон. Хvний хамгийн гол юм бол эрvvл мэнд шvv” гэж хэлдэг. Зарим эмэгтэй залуудаа хиймэл хєх хийлгэх, селикон шахуулах зэргээр гоо сайхандаа анхаардаг. Энэ нь зарим Тохиолдолд нас нь ахиад ирэхдээ эргээд єєрт нь євчлєл vvсгэх vе бий. Жишээлбэл тєрсний нь дараа хvмvvсийн ярьдгаар горьдолт буюу буглаа vvсэх зэргээр нєлєєлдєг. Тиймээс єєрийнхєє хєхийг байгалиас заяасан хэвээр нь байлгах нь чухал. Залуу бvсгvйчvvд тэр бvр мэддэггvй юм.

-Горьдолт нь идээт буглаа юм бол анагаах ухаан талаасаа хэрхэн тайлбарладаг юм бэ?

-Мэдрэлтэй холбоотойгоор тайлбарладаг. Заавал хєхvvл хvн ч биш, охид ч горьддог. Хєх єєрєє маш мэдрэмтгий эрхтэн. Тиймээс мэдрэлд горьдох, цочих зэрэг нєлєєлєл бий болоход хєхєнд мэдээлэл нь очдог гэсэн vг. Тvvнчлэн бамбай булчирхай, єнчин тархины єєрчлєлттэй, бєєр нь євддєг хvмvvсийн хєх нь байнга шахам євддєг. Мєн гэр бvлийн нєлєєлєл, стресс, ажлын ачаалал зэрэгтэй холбоотойгоор ч євдєнє. Энэ нь хєх бол маш мэдрэмтгий юм шvv гэдгийг харуулаад байгаа хэрэг. Ер нь хєхєн дээр байгаа жижиг бєєрєнхийнvvдийн 20-30 хувь л хавдрын магадлал болохоос бусад нь энгийн асуудал. Тиймээс ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх л шаардлагатай.

-Хєхний хавдрыг хар єнгєтэй хувцаснаас vvддэг гэж тайлбарлах нь ч бий. Нарны хэт ягаан туяа хар хувцсаар илvv дамждаг гэж vздэг гэх юм билээ?

-Шинжлэх ухаанд хар хувцаснаас гэж баталсан юм бол байхгvй. Харин хєхєвчнийхєє хэмжээг тааруулах шаардлагатай. Мэдээж тvvнийг хийсэн материал чухал шvv дээ. Биед эвтэйхэн харшил єгєхєєргvй, химийн янз бvрийн будаг, бодисгvй гэх зэргээр анхаарах нь чухал.
-Бас шєнє харанхуйд унтах нь сайн нєлєєтэй гээд байдаг юм билээ?
-Шєнийн ээлжинд ажилладаг эмэгтэйчvvд хєхний хавдартай болох эрсдэл єндєр байдаг. Хvн шєнє гудамж болон сарны ч гэрэлгvйгээр харанхуйд унтах хэрэгтэй гэдэг. Тас харанхуйд хvнээс тусгай бодис ялгардаг. Энэ бодис нь хєхний хавдраас сэргийлдэг. Тэгэхээр шєнийн ээлжинд ажиллаж байгаа хvн гэрэлтэй нєхцєлд байгаа учраас нєгєє хамгаалалт болох учиртай бодис нь ялгарахгvй.

-Сvvлийн vед гар утас зэрэг техникийн дэвшлээс болоод шєнєдєє тvvнийгээ унтраахгvй бага зэргийн гэрэлтэй орчинд унтчихдаг шvv дээ. Хєхний хавдрын эхлэлийг тавиад байна гэсэн vг байх нь ээ?

-Шууд судалгаагаар батлагдаагvй ч энэ тєрлийн зvйлсээс єєрийнхєє эрvvл мэндийг хамгаалж л байх хэрэгтэй. Хамгийн гол нь хvн єєрийгєє хамгаалж, чийрэгжvvлж байх нь л чухал.

-Хавдрын хvнд vедээ танд хандаж буй хvмvvс ихэвчлэн ямар шалтаг хэлэх вэ?

-Яах вэ, нєгєє л горьдчихсон гэж бодлоо гээд л хєхєн дээрээ зураг зуруулчихсан ороод ирнэ. Элдэв янзын тос тvрхэчихсэн байна. Янз бvр дээ.

-Уучлаарай, нэгэнт хvндэрчихсэн vедээ ирсэн тохиолдолд?

-Манайх 3-4 дvгээр vед эмчилгээ бол хийнэ. Гэхдээ vр дvн муу. Ядаж л мэс засал хийх vе нь єнгєрчихсєн байна. Туяа, химийн эмчилгээнд оруулна. Нэгэнт яс болон бусад эрхтэнд тархчихсан байдаг болохоор тухайн хvний тавилан муугаар л тєгсєнє. Хавдрын аяны гол зорилго л эрт илрvvлж, єнгєрсєн жил 10 євчилснийг оношилсон бол дараа жил нь найм, тvvний хойтон зургаа болгож, бууруулан, хvндрэлгvйгээр аврах юм шvv дээ.

-Бvх эмч хавдрын болгоомжлолтой байх ёстой гэсэн. Энэ тєрлийн сургалт, арга зvй ер нь хэр байгаа вэ?

-Багийн эмч нарыг байтугай бидэнтэй хамтардаг ХААН банкныханыг хvртэл сургалтад хамруулж байгаа нь маш сайшаалтай арга хэмжээ. Банкны ажилтан сайн дурын ажилтан болж байна шvv дээ. Энэ тал дээр улсын хэмжээнд анхаарал хандуулж байгаа. Хавдар судлалын vндэсний тєв гэдэг утгаараа бvхий л тvвшинд сургалт явуулж, vйл ажиллагаа зохион байгуулж байгаа.

Манай улсад хєхний хавдар бусад хавдартай харьцуулахад тохиолдлоороо зургаадугаарт орж байгаа гэдэг. Бид бол гараараа тэмтрэх, эход харах зэргээр оношилж байгаа. Мэргэжилтнvvдийн хэлдэг скрийнинг гэж программ гэж байдаг.
Маш нарийвчлалтайгаар шинжилдэг гэсэн vг. Одоогоор манайд нэвтрээгvй. Мэдээж асар vнэтэй учраас шvv дээ. Бид урьдчилан сэргийлэх vзлэг зохион байгуулж, тэнд цугласан хvмvvсийн дундаас эрт илрvvлж байгаа. Хэрвээ скрийнингтэй болчихвол олныг хамрах буюу 40-єєс дээш насны бvх эмэгтэйчvvдийг хамруулах боломжтой болно гэсэн vг. Энэ бол маш их хэмжээний хєрєнгє шаардахаас гадна бvтэн баг эмч, техник хэрэгсэлээ аваад очиж ажиллах шаардлагатай. Ингэсэн тохиолдолд бид эрvvл хvмvvсийн дундаас шинжилгээ хийгээд эрт илрvvлэх боломж бvрдэнэ.

Гарт тэмтрэгдэхгvй далд байгаа голомтыг илрvvлэх юм л даа. Хавдрын сvvдэр ч харагдахгvй байсан ч жижиг шохойжилт vvсчихсэн байдаг нь тэрхvv аппаратад харагддаг. Тэрvvгээр баримжаалах юм. Энэ бол ирээдvйд хийгдэх байх.

-Таны хувьд олон нийтэд хандаж эртхэн vзvvлж байгаарай гэж хэлэх байх гэж бодож байна?

-Энэ талын мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэг­сэлээр цацагдахаар бvсгvйчvvд гэнэт сэрсэн мэт “би хавдартай юм шиг байна” гэх зэргээр ирдэг. Мэдээж ирэх нь зєв алхам. Гэхдээ энэ сэдэв бол байнга яригдаж, тухайн хvн л анх удаа сонссон, мэдсэн байх магадлалтай учраас цочирдож, айж хvлээж авах шаардлагагvй.
Манай улсад бол учиргvй газар авчихсан хавдар биш шvv дээ. Заавал манай эмнэлэгт гэхгvй єєрийн тойргийнхоо хавдрын эмчид хандах нь зvйтэй гэж хэлэх байна.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин-1 2015-11-05 03:37:24
    Хавдар судлалд хөхөн дэотор нь жаахан хатуу юм үүсчихээд байна гээд үзүүлэхэд 190,000 төгрөгтэй ир гэдэг эмч нарын бизнес дэлгэрээд байгаа юм байна лээ.
  • zochin 2015-11-04 10:47:05
    Medleggui teneg zangaara goridson geed hunees beleg abah geed baidag emegteichuud baidag. Tuunii orond emchid uzuulj arga hemjee abah ny amind eeltei shuu.