МАН, МАХН-ыг ирэх сонгуульд хамтарч оролцохыг уриалжээ
МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай МАН, МАХН-ын ахмадуудын төлөөлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд уулзлаа. Тэдний зүгээс УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулж, хамтарч сонгуульд орохыг уриалсан өргөх бичгийг МАН-ын удирдлагуудад гардуулаа.

Энэхүү өргөх бичигт "Өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус хариуцлагагүй үйл ажиллагаа газар авч төрийн алба төрлийн алба болж Монгол Улсын нэр хүнд бүрэн уналаа. Монголын газар нутгийн бараг 60 гаруй хувь хайгуулын лиценз нэрийн дор гадаадынхны гарт орж, улсын гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийн орлогын 70 хувиас хол давлаа. Төр засгийн буруутай бодлогоос үүдэн 5000 гаруй аж ахуйн нэгж үүд хаалгаа барилаа. Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг та бүхэнд өргөн барьж байна" гэжээ.

Уг өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАН, МАХН-ын 44 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын өргөн барьсан албан бичгийг өнөө, маргаашгүй МАХН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, тоймтой хариу өгнө хэмээн хэлжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 112244 2015-11-05 06:39:17
    НЭГДЭЖ ТЭНЭГТЭХГҮЙ БАЙГАА ЮМ БИЗ ДЭ ТЭГВЭЛ СОНГУУЛЬД ЯЛАЛТ АВЧРАХГҮЙ ЭЭ
  • ИРГЭН 2015-11-04 20:10:10
    ОДОО БҮР МАНАН БАЙСНАА МАНАНМАХН БОЛООД БОЛЖ АВААД ХУУЛЬГҮЙ ИДЭЖ УУХ НЬ ДЭЭ.МАХН ЭНЭ СОНГУУЛЬД ЯЛВАЛ МАНАН-Г АРИЛГАЖ ЧАДНА ЭНХБАЯР-Т Л АРД ТҮМЭН НАЙДАЖ БАЙГАА
  • narantsog 2015-11-04 10:31:49
    anhnaasaa yugaa hiij Enhbayraar togloson yum be, terneesee bolj 2012 onii songuulid unaa biz dee, Odoo irj uuduu haysan chuluu uuriin tolgoi deer gegch l bolj b...
  • baatraa  2015-11-04 09:37:18
    zov shdee evlerch evsel baiguulahiig demjij bn ardchilsan namiinhan arai denduu davarch bnaa bid bolon bidnii ur hoich ue amidrah gazargui uls eh oron
  • zochin 2015-11-04 08:36:51
    Ene sanaliig dejij baina Odoo l zuv zamdaa orox boljdee
  • Zochin 2015-11-04 07:13:48
    Maxniig demjij bna man maxn gesen ger bul ur huuhdee huvaagaad salj busdiin olz bolsniig odoo bolij ger buliig niiluulj mongol gedeg ail amidralaa bodotsgooe ...
  • irgen 2015-11-04 07:12:37
    AH MAH MAXH 3iig odoo herhebch songoj bolohgyi
  • дэмжиж бна МАХН ыг 2015-11-04 06:44:00
    махн дангаараа олон суудал авнаа нийлээд хэрэггуй гэж олон хун бодож байна
  • Балай 2015-11-04 06:29:18
    Одоогийн нөхдөөс салж л байвал яасан ч яахав. Бид ямар их өрд унав. Газар нутаг худалдагдахад бэлэн болоод байна. Энэ бүхнийг бодох хэрэгтэй.
  • bas 2015-11-04 06:16:38
    hehe. MAN heden hogshchuudeer nuuree hiij MAXN tai dalimdaj evseh yum gnee. MAXN iig ta nar yaj evgui baidald oruulsnaa sanadguim bhdaa. MAXN teneg bish shuude ...
    • тоншуул 2015-11-04 09:49:13
      нийлэх нь монголын ард түмэнд хэрэгтэй, нийлэхгүй таарахгүй хүмүүсийг 2 намаас зайлуул