Э.Хүслэн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Голландын Бейлен хотноо зохиогдож буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 22 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдаж, 8-10 насны охидын төрөлд 13 орны 31 тамирчин өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медалийн болзол хангажээ. Түүний насанд Беларусь, Хятадын тамирчид медаль хүртсэн байна.

Мөн 8-10 насны хөвгүүдийн насанд Б.Баярманлай, 20 хүртэлх насны охидын ангилалд Д.Одонтуяа нар 4 дүгээр байрт шалгарсан байна.

Манай тамирчдын үзүүлсэн амжилтыг жагсаавал:

Залуучууд (хөвгүүд) 
Б.Мөнхжин - 17
Ц.Сүхбат - 20

Залуучууд (охид)
Д.Одонтуяа - 4
М.Одгэрэл - 12
А.Дашбаяр - 17

14-16 нас (хөвгүүд)
Б.Уудамбаатар - 21
М.Шийравжамц - 32
Б.Пүрэвжаргал - 35

14-16 нас (охид)
Б.Отгон-Эрдэнэ - 8
С.Сарантуяа - 18
С.Гандиймаа - 24

11-13 нас (хөвгүүд)
С.Мөнх-Оргил - 18

11-13 нас (охид)
Т.Ганчимэг - 12
Э.Маргад - 15
Г.Дүүрэнбилэг - 19
Б.Мишээл - 26

8-10 нас (хөвгүүд)
Б.Баярманлай - 4
Б.Энхрийлэн - 10
Б.Пүрэвбаатар - 14

8-10 нас (охид)
Э.Хүслэн - 2
Г.Ууганжаргал - 5
Г.Буяндэлгэр - 12 дугаар байранд тус тус шалгарсан байна.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.