Залуусыг уртын дуугаа сонсдог, үнэлдэг, ойлгодог болоосой гэж хүсдэг
Монголын уламжлалт урлаг болох уртын дууг урт vргэлжилдэг бус vгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг болохоор ийн нэрлэсэн гэдэг. Учир нь дєрєвхєн минут vргэлжилдэг дуу арав хvрэхгvй vгтэй байх нь бий. Тэгвэл энэхvv урлагийг олон нийтэд тvгээн дэлгэрvvлэх зорилгыг ємнєє тавьж, уран бvтээлээ туурвиж яваа “Язгуур” хамтлагийн гишvvн, дуучин А.Тvмэнжаргалыг энэ удаагийнхаа “Шинэ танил” буландаа урьж, ярилцлаа.

-Уртын дуу гэхээр надад тєдийлэн сонирхолтой биш, заримдаа залхмаар ч юм шиг санагддаг. Яагаад заавал энэ чиглэлээр уран бvтээл туурвихаар шийдэв. Бvр “Язгуур” нэртэй хамтлаг байгуулаад шvv?

-Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцэх нь зєв байх.

-Єє тэгэлгvй яах вэ. Танд энэ єдрийн мэнд хvргэе. Тантай уулзахаасаа ємнє энэ тухай л бодож явсан болохоор шууд л асуучихлаа. Жаахан ёсгvй аашилчих шиг боллоо, єршєєгєєрэй?

-Хvмvvс асуугаад л байдаг юм. Гэхдээ энэ чиглэлээр уран бvтээл туурвидаг хамтлаг их цєєхєн, бараг л байхгvй гэхэд болно. Яах вэ, дуучид ямар нэг дууг хамтран дуулах тохиолдол бий. Гэхдээ яг албан ёсны хамтлаг байхгvй шvv дээ. Тийм болохоор л зориглоод уран бvтээл туурвихаар шийдсэн.

-Гэхдээ нэг хэсэг “Шуранхай” хамтлаг л уран бvтээл туурвиж байсан санагдах юм?

-Тийм ээ. ємнє нь “Шуранхай” хамтлаг л энэ чиглэлээр уран бvтээлээ хийдэг байсан. Харин эрэгтэй хамтлаг байгаагvй.

-Хамтлагийн залуус нэг ангийнхан гэж сонссон. Та хэд оюутан байхдаа хамт дуулдаг байв уу?

-Манай хамтлаг гурван гишvvнтэй. Бид Соёл урлагийн их сургууль тєгссєн нэг ангийхан. Суралцаж байх vедээ бид гурав ангидаа ямар нэгэн дууг хоолой салган дуулж, бас болоогvй ээ нэг нэгнээсээ ярилцлага энэ тэрээ авч ангийнхнаа хєгжєєдєг байлаа. Сургуулиа ч тєгслєє. Хамталагийн ахлагч Баянжаргал маань ч vндэсний урлагаа сурталчилхаар Солонгос явсан.
Харин Отгонзул бид хоёр Монголдоо тус тусынхаа ажлыг хийгээд амьдарч байсан. Ингээд жилийн дараа Баянжаргал маань ирж, шууд л хамтлаг байгуулахаар шийдсэн. Хvсэл, зорилго нэгдэж хамтлаг байгуулаад нэг их удаагvй байна.

-Тэгэхээр “Язгуур” хамт­лаг байгуулагдаад хэр удаж байгаа гэсэн vг вэ?

-Өнгєрсєн оны зургаадугаар сард албан ёсоор байгуулагдсан.

-Жил ч гаран л болж байгаа юм байна. Анхны уран бvтээлээ “Эрдэнэ засгийн унага” дууг сонгон дуулж, клип гаргасан. Энэ дууг сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Монгол тvмний маань сайн мэдэх “Эрдэнэ засгийн унага” уртын дууг орчин vеийн хэв шинжид оруулан дvрсжvvлж олны хvртээл болгосон.

-Анхны уран бvтээлийг тань сонсогчид болон мэргэжлийнхэн хэрхэн хvлээж авав?

-Маш сайхан хvлээж авсан. Нийтээрээ “Сайхан уран бvтээл болжээ” гэж ам сайтай байхыг сонсоод бид гурав их урам зориг авсан. Харин энэ дууг сонгох болсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдvгээрт маш гоё дуу. Хоёрт нутгийн маань дуу юм.

-Нутгийн дуу гэхээр та Баянхонгор аймгийнх байх нь ээ?

-Ганц би ч биш бид гурвуулаа Баянхонгор аймгаас гаралтай.

-Тийм гэж vv?

-Тийм ээ, vнэн.

-Хамтлаг тань студи, продакшн ч юм уу, ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Vгvй ээ. Одоогоор гэрээ, хэлэлцээр хийсэн студи, байгууллага байхгvй байна. Бие даасан хамтлаг гэж ойлгож болно.

-Цаашдын зорилго. Мэдээж их зvйл хийхийг тєлєвлєсєн байх?

-Тийм ээ, тєлєвлєсєн зvйл их бий.

-Жишээлбэл?

-Энэ сайхан эзэмшсэн мэргэжлээрээ цаашид олон сайхан уран бvтээл туурвих хvсэлтэй байна. Улмаар хойч vедээ Монголынхоо уламжлалт уртын дууг сурталчилан таниулах, євлvvлэн vлдээх зорилготой. Тvvнчлэн энэхvv урлагийг дэлхийд таниулан сурталчлах чин хvсэл эрмэлзэл тээж явна.

-Санаж явбал бvтнэ гэдэг шvv дээ?

-Баярлалаа.

-Уртын дуу дуулдаг хvмvvс хєємийлдєг байх нь элбэг. Ингэхэд “Язгуур” хамтлагийнхан бас хєємийлдєг vv?

-Яагаад болохгvй гэж. Юм юмыг л оролдож vзэж байна. Морин хуур, гитар хєгжим оролддог л юм.

-Гэхдээ хєємий, уртын дуу хоёрыг хоорондоо харш гэж ярих юм билээ?

-Vнэн л дээ. Уртын дуу дуулдаг хvн хєємийлєхєєр хоолой эвдэрдэг. Учир нь хєємийлєхийн тулд маш их хоолой шахдаг.

-Тvрvvн хоолой салгаж дуулдаг тухай ярьсан. Та гурав уртын дуугаа хоолой салгаж дуулдаг уу?

-Тийм ээ, хоолой салгадаг. Бас vндсэн хэв шинжээр нь ч дуулна.

-Та гуравт Морин хуурын чуулгын ерєнхий удирдаач Д.Тvвшинсайхан хоолойны хуваарилалт, дуулалт тал дээр ажиллаж, зєвлєгєє єгдєг гэж сонссон?

-Д.Тvвшинсайхан ахдаа маш их баярлаж явдаг. Бид гурав хамгийн тvрvvнд Д.Тvвшинсайхан ах дээр очоод “За ах минь, бид гурав нэг ийм чиглэлээр дуулдаг хамтлаг байгуулаад байна. Та зєвлєгєє єгєєч” гээд очиход маш сайхан уриалгахан хvлээж авсан. Бид гуравт амжилт хvсэхэд нь маш их баярласан. Vнэхээр их баярлаж, их урам орсон доо.

-Ингэхэд хамтлагийн залуус єєрсдийгєє урлагийн хvн болно гэж тєсєєлж байгаагvй гэж нэгэн ярилц­лагадаа дурдсан байна лээ. Тэгээд яаж яваад урлагийн хvн болчихсон юм бэ?

-Манай хоёр багаасаа л дуулдаг байсан. Уралдаан, тэмцээнд их оролцдог сургуульдаа нэр хvндтэй хvvхдvvд байсан юм билээ. Тиймээс урлагийн хvн болох нь ойлгомжтой байсан байх аа. /Инээв/

-Харин таны хувьд?

-Би эсрэгээрээ. Их ичимхий хvvхэд байсан. Дуулж, бvжиглэх зvйлийн vргэлж хойно нь vлддэг. Ямар сайндаа л 10 жилдээ урлагийн vзлэгт нэг ч удаа оролцож байгаагvй. Тийм л бvрэг, ичимхий хvv байсан даа. Харин ганцаараа гэртээ эсвэл хонины бэлчээрт байхдаа дуулж гарна даа. /Инээв/

-Хєгжилтэй юм аа. Урлагийн хvн болоогvй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ?

-Барилгын инженер л болох байсан даа. /Инээв/

-Орчин vеийн залуус уртын дуугаа нэг их сонирх­доггvй нь ажиглагддаг. Тэдний сэтгэлд нийцvvлэхийн тулд та гурав яг ямар арга барилаар уран бvтээлээ туурвихаар тєлєвлєж байгаа вэ?

-Чиний хэлдэг зєв л дєє. Орчин vеийн залуус уртын дууг сонирхож, даган дуурайх тал дээр учир дутагдалтай байгаа. Гэхдээ нэг vеэ бодоход хvvхэд, залуусын сэтгэлгээ єєр болсон нь ажиглагддаг шvv.

-Жишээ нь?

-Vндсэрхэг vзэлтэй болж байна. Эх орон, нутаг усаараа бахархадаг болж. Ардын урлаг, тэр дундаа уртын дуу, морин хуураа их сонсдог болсон нь мэдрэгдэж байна.

-Vндсэрхэг vзэлтэй болж байна гэдэгтэй тань санал нэг байна. Магадгvй Монгол хvн бvрийн цусанд уртын дуу шингэсэн байдаг байх л даа?

-Гол нь орчин vеийн залуусыг уртын дуугаа сонсдог, vнэлдэг, ойлгодог болоосой гэж хvсч явдаг. Уртын дууг зєвхєн билэгдлийн чанартай дуулмааргvй л байна. Уртын дуу маань маш vнэ цэнэтэй урлаг шvv дээ. Тийм болохоор энэ vнэт євийг олон тvмэнд таниулахад жаахан ч гэсэн нэмэр болмоор байна. Чиний хэлснээр Монгол хvн бvрийн оюунд, цусанд уртын дуу шингээстэй байдаг байх. Ямар ч Монгол хvн хичээвэл уртын дуугаа аялж чаддаг. Уртын дуу бол Монгол сонгодог шvv дээ. Хамгийн гол нь ард тvмнээсээ євлєж ирсэн, сургаалийн єнгє аястай, ая нь их сайхан аргадаж байдаг дуу юм даа.

-Манай уртын дууг олон улсад хэрхэн хvлээж авдаг юм бол. Гадаад, дотоодод тоглолтоор явж л байсан байх?

-Олон улсын тvвшинд манай ардын урлаг маш нэр хvндтэй байдаг. Гадаадад тоглолтоор явж байхад, эсвэл дотооддоо жуулчдад зориулж тоглоход энэ нь vнэхээр мэдрэгддэг шvv.

-Уртын дууг морин хуур, лимбэгvйгээр тєсєєлєхийн аргагvй. Хамтран ажиллаж байгаа хєгжимчид бий юу?

-Тэгэлгvй яах вэ. Юун тєлєє энэ урлагт хvчин зvтгэж байгаа билээ. Найз нєхєд, хамтран ажиллаж байгаа хєгжимчид бий. Тэндээ маш их талархаж явдаг.
Уртын дууг морин хуур, лимбэ хєгжимгvйгээр, ардын дууг шанз, ятгагvйгээр тєсєєлєхийн аргагvй.
Гэхдээ эдгээрээс гадна орчин vеийн шинэлэг дуугаралтыг мэдрvvлэхийн тулд бvх нь боломжийг туршиж vзэж байна.

-Шинэ уран бvтээлvvд хэдийд vзэгч, сонсогчдод хvрэх вэ?

-Дараа дараагийн шинэ уран бvтээлvvд тєлєвлєгєєнийхєє дагуу хийгдэж байна. Ардын болон уртын дуу дуулах зорилготой. Гэхдээ vндэсний хэв шинжээ алдахгvйгээр этно, орчин vеийн хєгжимлєг шинжvvдийг агуулсан, шингээсэн уран бvтээлvvдийг сонсогчдод хvргэхийг хvсч байна. Мєн vндэснийхээ хєгжимтэй хослуулах ёстой.

-Цаашдын тань уран бvтээлд амжилт хvсье. Ярилцсанд баярлалаа.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amjilt hus'e 2016-09-12 04:40:10
    Gadaadad olon jil bolloo. Mongol urlag urtiin duu, huumii, ardiin duu uneheer aguu shuu dee. Hunii nutagt zovj jargaj baihad tushig tulguur hani min boldog yum....