Өршөөл хүртэгсэд баасан гаргаас эхлэн гэртээ харина

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ял эдэлж буй зарим иргэд хуулийн хүрээнд ялаас хэлтэрнэ. Гэхдээ өршөөлийн хуулийн дагуу заавал шүүхийн албан ёны шийдвэрээр гэм буруугаа хүлээсэн хүн л суллагдах ёстой.

Нийт 28 шүүхэд хорих ангиуд харьяалагддаг учир хорих ангиудын материалыг прокурор болон ШШГЕГ-аас шүүхэд ирүүлэх ёстой юм байна. Олон хүнийг суллах шийдвэр гаргах учраас шүүхүүдээс хоёр гурван хүний бүрэлдэхүүнтэй магадлангийн хурал хийж, богино хугацаанд ялаас чөлөөлөх, хасах эсэх асуудлыг шийдэх ажээ. Хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэсэн дөрвөн төрлийн ялыг зүйл ангиас нь шалтгаалан ялгаад хуульд зааснаар өршөөлд хамруулна. Эрүүгийн хуульд нийт 456 гэмт хэрэг байдгаас 265 нь хүндэвтэр хэрэгт ордог. Эдгээр хүндэвтэр хэргээс зөвхөн тав нь өршөөлд хамрах юм. Хөнгөн хэргүүд бол бүхэлдээ өршөөлд хамрагдана. Тэгэхээр эхний ээлжийн иргэд ирэх баасан гарахаас эхлэн өршөөлд хамрагдана гэртээ харих ажээ. 

Энэ талаар өнөөдөр ШШГЕГ-аас мэдээлэл хийхээр болжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2015-11-04 07:55:09
    Орой явалтгуй бллох нь, хуухдээ ч ганцааранг нь явуулалтгуй. Уе шаттай гаргаж болдоггуй юмуу? Заавал бугдий нь нэг одор судладаг?
  • AN 2015-11-04 05:55:16
    gudamjaar oroi yavaltgui boloh n dee, ami nas batalgaa alga
  • Эрхэмбаяр 2015-11-04 04:47:06
    АН та нарыг өршөөсөн шүү. Сонгуулиар эргээд АН-аа дэмжээрэй.