Дэд сайд ч үгүй, дараагийнх нь ч байхгүй
АН, МАН, МАХН-ынхны гурван жилийн наймаалцал, хєшигний арын тохиролцоогоор яамдын дэд сайдын олбогт тарвалзаж суусан эрхмvvд єчигдрєєс эхлээд сулдаа ганхаж, “Дэд сайд” хэмээх шагналын албан тушаалаа “Эдийн засгийн хямрал” гээч хадны мангаад залгиулав. Одоо тэдэнд ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, уйлах багадаж, инээхийг мартчихаад гэртээ гиеvрч хэвтэх єдрvvд нь эхэлж байгаа. Хэдхэн хоногийн ємнє “За хє, дэд сайдынхаа суудалтай зууралдаж байгаад 2016 оны сонгуульд баараггvй нэр дэвшинэ дээ хє” гэсэн шvv юм тєлєвлєчихєєд дээгvvр харсан шиг догь явсан тэднийг 2015 оны тєсвийн тодотголын хамт 2015 оны аравдугаар сарын 30-нд батлагдсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хууль ийнхvv хэн ч биш болгоод хаячихав. Одоо тэд дэд сайдын суудлаас мулт vсэрсэн шигээ 2016 оны сонгуульд нэр дэвших баараггvй магадлалаасаа ч бvлт шахуулж болзошгvй, тун эвгvй байдалд орцгоолоо. Эрх баригч АН-ын тухайд намын дарга З.Энхболд “2016 оны УИХ-ын сонгуульд єнєєдрийн гишvvдээ нэр дэвшvvлнэ” гэдгээ аль эрт зарлачихсан.

Тэгэхээр ажлаа єгсєн АН-ын дэд сайд нарын тухайд УИХ-д нэр дэвших тухайд “Олон юм бодолтгvй” гэсэн vг. Харин аль эрт ажлаа єгсєн МАН, єчигдєрхєн “Vйлс нь хазайсан” МАХН-ын дэд сайд нарын тухайд одоогоор таамаглахад арай эрт байгаа юм. Гэхдээ л тэдний хувьд ч энэ єдрvvд тун хvндхэн єнгєрч байгаа нь тодорхой.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-11-04 20:16:29
    ҮХЭР МОНГОЛ ГЭДЭГ НЬ ҮНЭН ЮМ ДӨӨ.ТОЛГОЙГҮЙ ТОЛГОЙ ТОМРООД ИДЭЖ УУХ НЬ Л НЭМЭГДНЭ ҮҮ ГЭХЭЭС БИШ УХААН НЭМЭГДЭХГҮЙ УЧИР НЬ УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДИЙГ БҮЖИГЛҮҮЛЭГЧТЭЙ
  • Иргэн 2015-11-04 08:09:36
    Баярцогтыг сэлэнгийнхэн дахин гаргавал бүгд хачин тэнэг байдалд орно. Чайна Баярцогт гэсэн хүнийг дахин сонговол Сэлэнгийнхэн Чайна Сэлэнгэ болно.
  • Бурмаа 2015-11-04 06:45:48
    З.Энхболдын хуучин гишүүд ч гарчихна шүү. Баярцогт, Батбаяр гээд жинхэнэ эх орончид ялах л болно. Бас Бурмаа байна.
  • aaa 2015-11-04 06:24:57
    aasdfasdfas
  • Turbold 2015-11-04 06:23:30
    Tur odool tsevershij ehlej bna