“G” хэсгийн эхний тоглолтууд явагдлаа
Өнгөрсөн шөнө 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ний “G” хэсгийн багууд эхний тоглолтуудаа хийлээ. Түүнчлэн “F” хэсгийн Нигер болон Ираны багийн тоглолтууд мөн явагдсан юм.Энэ тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн. Тэгвэл эдгээр тоглолтоос олны анхаарлыг зүй ёсоор татаад байсан дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг болон энэ цаг үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналдугаар ахлуулсан Португалийн шигшээ багуудын тоглолт 4:0-ийн харьцаагаар Германчуудын ялалтаар өндөрлөлөө. Уг тоглолтонд Германы багийн довтлогч Т. Мюллер хет-трик хийлээ. Германчууд өөрсдийн тоглолтоо гаргаж тун сайн багийн тоглолт үзүүлж байсан юм. Харин Португалчууд эсрэгээрээ багийн тоглолт гаргаж чадаагүй юм. Түүнчлэн К. Роналдугийн хувьд бөмбөгөнд бараг хүрээгүй бөгөөд тоглолтын хоёрдугаар үед гурван ч удаа чөлөөт цохилт гүйцэтгэсэн бөгөөд хоёр нь хаалтанд орсон. Эсрэгээрээ зүүн жигүүрт гарч тоглосон Нани бөмбөгөнд хүрч байсан ч маш муу дамжуулалт, цохилтуудыг гүйцэтгэж байсан. Энэхүү тоглолтын онцлох нэг зүйл бол тоглолт эхлээд удаагүй байхад  Португалийн хамгаалагч Пепе Т.Мюллер дээр алдаа гарган улаан хуудас аван талбайг чөлөөлсөн явдал байлаа. Түүний хувьд тийм ч ноцтой алдаа гаргаагүй бөгөөд түүнийг хөөгдөхөд Т.Мюллерийн жүжиглэлт чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингээд нэгдүгээр үед гурван гоол алдаж, 10-уулаа үлдсэн Португалчууд хүнд байдалд орсон юм. Мөн Португалчуудын хувьд бас нэгэн таагүй зүйл тохиолдсон нь Ф.Коантрау гэмтэл аван талбайг чөлөөлсөн явдал байлаа. Энэ хэсгийн өөр нэг тоглолт бол АНУ, Ганийн шигшээ багуудын тоглолт хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Тоглолт 2:1-ийн харьцаатай АНУ-ийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haraa 2014-06-17 03:04:19
    haramsal.t portugaliig demjij baisiin yumsan Pepeg hoogood yawuulchihaj bgam da
  • bold 2014-06-17 01:50:23
    germanchuud ih yanguuch yum blee. ulaim tsaim yanguuchlaad bhad n medseer bj nuguuduhiig n torgood bgaag er oilgosongui ee. teneg shuugch bna lee. ene arai delhiin avargiin temtseen bishee.