3 хэмжээст принтерээр хэвлэсэн автомашины захиалга ирэх хавраас эхлэх нь
Америкийн автомашин бүтээгч LocalMotors энэ жил гурван хэмжээст принтерээр автомашин бүтээх уралдаан зарлаж байсан билээ. Үр дүнд нь дээр зураг нь харагдаж байгаа тэрэг бүтээгдсэн юм. Өчигдөр Local Motors-ийнхон энэ загварыг сайжруулан LM3D Swim гэж нэрлээд ирэх хавраас захиалга авч эхлэх гэж байгаагаа зарлалаа. Автомашины үндсэн үнэ 53 мянга орчим ам.доллараас эхлэх бөгөөд захиалгыг урьдчилан аваад (хөрөнгө оруулалт босгодог Indiegogo сайтаар дамжуулж) түүний үндсэн дээр машинаа бүтээж эхлэх юм байна. LocalMotors-ийнхон захиалгаар машин бүтээх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд давхар зохион бүтээлтийн урлан ажиллуулдаг юм.



Эднийхэн Rally Fighter хэмээх offroad төрлийн автомашин бүтээж түүнийхээ их бие, араг яс гээд бүхий л бүтцийг олон нийтэд ил буюу open-source болгосон бөгөөд Rally Fighter загварын захиалга өгсөн хэн бүхэн өөрийн захиалсан машиныг бүтээх үйл ажиллагаанд биеэр оролцох боломжоор хангадаг байна. Мөн Rally Fighter загварынхаа үндсэн дээр АНУ-ын батлан хамгаалахын шинжилгээ судалгааны агентлагтай (DARPA) хамтран цэргийн зориулалттай туршилтын загвар автомашин бүтээж байсан туршлагатай юм. Одоогоор шинэ загварынхаа хөдлөх анги, хөдөлгүүр зэргийг нийлүүлэх нийлүүлэгчээ сонгоогүй байгаа ч энэ нь захиалагчаас хамаарч хэд хэдэн сонголттой байх боломжтой гэж компанийн албан ёсны блогт онцолсон байна. Тэдний төлөвлөгөөгөөр жилд 2400 автомашин угсарч, 2016 оны сүүлээр ослын шинжилгээнд (crash test) оруулж, хэрэв амжилттай болбол 2017 он эхээр захиалсан машинаа авах боломжтой гэнэ.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж:    Local Motors (localmotors.com)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.