Төсвөөс УИХ –д суудалтай намуудад 182 сая 500 мянган төгрөг шилжүүлжээ
Ирэх баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх билээ. Тэгвэл тэрхүү мэдээлэл хэр үнэн бодит байх вэ гэдгийг олон хүн чих даран хүлээж суугаа. 

Тэгвэл Сангийн яамны 10 сарын “Таван сая төгрөгнөөс дээшхи орлого, зарлагын гүйлгээнд ихэд сонирхолтой зарлага гарчээ. Энэ юу вэ гэхээр тус яамнаас улс төрд суудалтай бүхий л намуудад суудлын мөнгө гэж нийт 182 сая 500 мянган төгрөг гарсан байна. 

АН-д 58 сая, МАН-д 65 сая,  МАХН-д 17 сая 500 мянга , МҮАН-д 10 сая, ИЗНН-д 5 сая төгрөгийг шилжүүлжээ.  Үүнээс харахад нам тус бүрд УИХ дахь гишүүдийн тоогоор мөнгө шилжүүлсэн бололтой. Одоо УИХ дахь 76 гишүүний 34 нь АН, 26 нь МАН, 7 нь МАХН, дөрөв нь МҮАН, хоёр нь ИЗНН, 3 нь бие даагч билээ.  Гэхдээ гурван бие даагчид суудлын гэх нэртэй мөнгө олгогдоогүй байна. Харин намуудын гишүүдэд олгогдсоныг нь бодоход нэг гишүүнд 2 сая 500 мянган төгрөг ноогдож байна. Тэгэхээр Улсын төсвөөс УИХ-д суудалтай намуудад юу нь үл мэдэгдэх суудлын гэх мөнгө очдог бололтой. Энэ нь мэдээж, тойрогтоо зарцуулах мөнгөнд хамааралгүй биз ээ. 

Уул нь Засаг хэмнэлт хийх хэрэгт эй хэмээн сүүлийн жил гаруй ярьж байгаа. Гэтэл өөрсдөөсөө хэмнэлтийг эхлүүлж, энэ мэт мөнгөө танаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Батбаатар 2015-11-05 00:40:36
    Төсвийн мөнгийг намуудад өгөх эрх хаана хэнд байгаа юм бэ.Дураараа дургиж байна даа
    180.149.78.27
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-11-04 19:34:52
    ТА МУУСАЙНУУД ИДЭЖ Л БАЙ.ХАРИН АРАА ДААГААРАЙ.
    203.194.114.117
    Мэдэгдсэн Хариулах
  • хун 2015-11-04 15:00:27
    Болооч яаасан ичих нуурээ элгэндээ наасан....
    202.70.46.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бас 2015-11-04 06:33:43
    Яасан ч их мөнгөтэй юм бэ дээ. Нөгөө хямрал яалаа. Байхгүй л байна шүү дээ. Ард түмэн л их ачаа үүрч байна даа.
    150.129.143.179
    Мэдэгдсэн Хариулах