1200 гаруй айл өрх, албан байгууллагын аврах гарц хаалттай байна
Нийслэлд барилга байгууламж, гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн аврах гарцыг хаасан тохиолдол их байна. Хотын хэмжээнд нийт 1270 айл өрх албан байгууллага руу гамшгийн үед орох аврах гарц нь хаалттай.

Нийслэлийн хэмжээнд гэр хороолол, авто зам нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг дур мэдэн хааснаас шалтгаалж иргэд онцгой үед тусламж авч чадахгүйд хүрч байна. Гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрч очих боломжийг хязгаарладаг.Нийслэлийн 7 дүүрэг 95 хороонд зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхэлнэ.

Мөн гэр хорооллын гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан ,зөвшөөрөлгүй хашааг сунгаж гудамжийг нарийсгасан тохиолдол их байна. Үүнээс шалтгаалж иргэдийн аюулгүй байдал амь насанд ноцтой хохирол бий болох эрсдэл нэмэгдэж буйг албаныхан хэлж, анхааруулсаар байгаа. Тухайлбал 2015 оны гуравдугаар сард БЗД-ийн нутаг дэвсгэрт нэгэн галын дуудлага руу шуурхай албаныхан цаг алдалгүй очсон боловч тус гудам руу орох гарц байхгүйн улмаас цаг алдаж нэг хүний амь эрсэдсэн.Үүнтэй ижил амь нас эд хөрөнгөөрөө хохирсон 30-аад тохиолдол байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.