Р.Бурмаа сайдын халхголд чөлөөт бүс байгуулахаар зүтгэхийн учир юу вэ
Монгол улсын халдашгүй дархан байдлын төлөө Халхголын сав газарт  түүхэн тулаан болж байсан.  Монгол, Зөвлөлтийн олон  мянган цэрэг эрс халуун амь, бүлээн цусаа урсган байж энэ газрыг хамгаалж үлдсэнийг түүх гэрчилнэ. Тэгвэл дайн дажингүй энх цагт Халхголын уудам тал нутаг харийнхны хөлд дарагдахад ойрхон болоод байна. Тодруулбал  Халх голд ХАА-н чөлөөт бүс байгуулах тогтоолыг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Энэ үеэс халх голыг тойрсон асуудал Дорнод аймгийн мэдлээс хэтэрч, бүх ард түмний асуудал болоод буй. Р.Бурмаа тэргүүтэй УИХ-ын 75-р тогтоолыг батлалцсан эрхэм гишүүд ард түмэнд үнэн мэдээ, мэдээллийг ил тод зарлахгүй, ард түмний тархийг хий хоосон угаах гэснээс эцэстээ жагсаал, тэмцлийн хэлбэрт шилжээд байгаа. 

Хэрэв 75-р тогтоол гээч батлагдвал Халх голд хүн амын гурван хувьтай дүйцэхүйц гадны иргэд л орж ирнэ. Хамгийн гол нь ашиглагдахгүй байгаа 500 мянган га үржил шимтэй талбайг ашиглаж, хүнсний ногоог экспортод гаргах боломж гаргана хэмээн тайлбарлах.

Гэтэл Монголын нийт хүн амын хүнсний хэрэгцээг 200 мянган га талбай л бүтэн хангана гэдгийг хүнс тариалан эрхлэгчид тайлбарлаад зогсохгүй "Бидэнд ч Халх голын онгон дагшин газраас чимх шороо олддоггүй. Халх голын ялзмаг хөрс бол улсын нөөцийн газар. Үүнийг тусгай хууль тогтоомжоор ч баталгаажуулсан байдаг. Яах гэж гадны иргэдэд Монгол Улсынхаа хамгийн үржил шимтэй газар нутгийг өгөх гээд байгааг ойлгохгүй байна" гэцгээж байгаа юм.

Түүнчлэн энэ талаар хуульч Г.Батбаяр "Чөлөөт бүсийн тухай хуульд зааснаар тухайн улсын хүн амын гурван хувьтай тэнцэх иргэд тэр бүс нутагт амьдрах боломжтой байдаг. Эндээс 100 мянган гадны иргэд хууль ёсоор орж ирэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хууль бусаар төдий хэмжээний хүмүүс амьдарна гэсэн үг. Улмаар тэнд 20, 30 жил оршин суухад л тэдний үр хүүхэд, хийж босгосон бүтээн байгуулалт нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Улмаар бүхэл бүтэн улсын дотор тусгаар улс үүсэж байна гэсэн үг" хэмээгээд буй. 

Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй улс байна. Түүний 93 улс нь 500 000 га газраас бага нутагтай. Тэгвэл энэ 500 000 га газар нь Монгол улсын газар тариалан эрхэлж байгаа нийт талбайгаас 2-3 дахин том газар. Энэ газарт чөлөөт бүс байгуулах ёстой юу? Үгүй гэдэг нь асуудал болоод байгаа. Р.Бурмаа сайд чөлөөт бүс байгуулахаар улайран зүтгэж байгаа нь ч хардлагыг төрүүлдэг. Тодруулбал Халхголд чөлөөт бүс байгуулах ажил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тэгвэл энэ цаг үед Р.Бурмаа КОИКА олон улсын байгууллагаас жишиг сангийн аж ахуйн бэлгэнд авсан бөгөөд даргаар нь төрсөн дүүгээ тавьсан гэх яриа байна.

Энэ талаар Халхгол сумын оршин суугч Хоролмаагаас тодруулахад: Гурван жилийн өмнөөс жишиг сангийн аж ахуй байгуулахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар гурван том хүлэмж, гахай, тахиа, 50 гаруй үхэртэй. САА-н эзэн нь Р.Бурмаагийн төрсөн дүү гэдгийг Халхгол сумынхан ярьж байна. Бид наp цаана нь хэн байгааг судалж байгаа” гэдгийг хэлэв.

Харин энэ талаар Р.Бурмаа сайд ямар нэгэн тайлбар хийгээгүй өдийг хүрсэн. Иймд уг асуудалтай холбогдуулан АТГ  Р.Бурмаа сайдыг нэг шалгаад үзэхэд гэмгүй болов уу.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ABURMA 2016-01-24 12:03:17
    ENE BURMAA GEGCH ETGEED YER NI GAZAR TARIALAN OILGOKH UU. SHAL TENEG YUM. ENE AWGAID IIM ZORIG , MEDLEG BAIKHGUI TSAANA NI NOELOO BUKHII ETGEEDUUD BN GJ BODOJ
  • zochin 2015-12-08 20:52:35
    Byrmaa said bolood helgvi balai yu hiij bgagaa medehee bsn bhaa
  • irgen  2015-11-09 23:34:10
    halhiin goliin choloot bys neriidleer baahan hyatadyydiig oryylj iren mongoliig hyatadjyylah gesen horon sanaa yavagdaj bna ern ih hyrliin mongoljson hyatadyyd ...
  • asuuj sur 2015-11-06 09:50:44
    Burmaa saidaa hunsnii nogoog no-till technologoor tarialdaggiu youmaa. Ta Alban bichgiin tseg taslaliig sain medeh Ch, mergejiliin ugiig oilgohgiu bol asuuj bai...
  • baga doromjil 2015-11-04 19:41:05
    Gulugnuud bidniig teneg gej boddog bh
  •  2015-11-04 09:22:35
    Чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байна
  • Монгол иргэн 2015-11-04 09:19:33
    Хятад Солонгос хэн ч бай 30 жил амьдараад орон гэрээ барьчихсан, монголд төрсөн 29 нас хүрсэн үр хүүхдийнх нь хамт хөөж гаргаж чадах уу. Тэр үед дайн болно
  • Ард түмэн тэнэг биш шүү 2015-11-04 09:06:18
    Бурмаа сайдаа та болиочээ ургац алдаагүй гээд хэрүүл хийгээд байсан одоо гаднаас буудай авахаар болсон одоо бас юу манаргаж юу яриад яваад байгаа хүн бэ
  • Бат 2015-11-04 08:55:11
    Элбэгдорж гэдэг том амьтан ард нь байгаа. Бурмаа гэдэг тэнэгээ өмнөө барь байгаа юм
  • зочин 2015-11-04 08:11:52
    АН-аас хурдан салахгүй бол газар нутгийг маань зарж эхэллээ шүү, анхаар олон түмэн минь, хятадууд нэг л орж ирээд суувал дахиж хэзээ ч нутгаас минь гарахгүй,
  • ttttt 2015-11-04 07:18:46
    Elbegdorj hergiin ezen shuu
  • буур гасалмаар болох уим 2015-11-04 06:49:11
    тураач ямарбордооны гахай биш. Баянсэлэнгэ гишуунээс улгэр дууриал ав.
  • Бурмаа 2015-11-04 06:37:55
    Бурмаа дангаараа биш ээ. Тэнэг болохоор нь түүнийг урдаа барьж байгаа юм. Ард нь нэг том амьтан бий шүү.
  • Пүүжий 2015-11-04 06:19:29
    Халх голд 20-25 мянган Га байхад болж байна. 500 мянган Га ч арай дэндэнэ ээ???
  • Иргэн 2015-11-04 06:05:42
    Газар нутгаа гадны улс орон, хүнд өгдөг улс гэж ер байдаг юм уу? Өөрийнхөө газар нутгийг тэлэх гэж л дайн байлдаан самуун хийж бдаг шүү дээ. Толгой нь эргэсэн г...
  • mongol 2015-11-04 04:42:03
    Burmaag ATG-d shalguulah heregtei, Burmaag hen hen said bolgoson ter humuus ni ard ni baigaa.
  • зочин 2015-11-04 03:57:49
    Монгол хүний эрхийн конвенцоор. Үгээр 1. Халхын голын үндсэн иргэдийн 2. Шинэ бүсэд оршин суух гадаад / нутагшсан/ иргэдийн эрх ашгийг хамгаална. Аюул нь энэ.
    • zochin 2015-11-04 04:25:20
      ehleed ter sumiin zasag darga, irgediin hurliin darga nariin hyataduudad ugsun gazriin uchiriig olood tsaashaa yavii
  • Burmaad 2015-11-04 03:39:52
    Muu gahai Mongoliin gazar shoroog zaraad uzeerei. Shalgaval taarna
    • zochin 2015-11-04 04:29:57
      zasag turiin shiidberees umnu sumiin hurgan darga nar urd hushiinhund gazriin huviin naimaa hiichihsen yum bishuu
  • Энхээ 2015-11-04 03:37:18
    Харийнхан түүн дотор хятад болон Солонгосчуу хань болдоггүй гэдгийг мэднэ дээ.Хятад бол үргэлж хулгайлна,Солонгос луйвардана.Яахлаарай нутгаа өгнө гэдэг бнааа
  • zochin  2015-11-04 03:34:26
    dan deel davhar deelee medehgui bj yugaa hutsaad bgaa gahai ve
  • unen 2015-11-04 03:33:16
    ene Burmaa-n hiisen ajil bish, 2012 ond anh ehelsen, Elbegdorj songuuliin zardlaa solongosuudaar daalgaad orond n gazraa ogson n unen.
  • адөс 2015-11-04 03:28:50
    женко хятадуудтай тохирсон биш үү
  • иргэн 2015-11-04 03:20:28
    Бүдүүн гахай чинь өөрийгөө арчилж чадахгүй байж эх орноо яаж авч явах юм. Тураач арчаагүй гахай
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-11-04 03:19:02
    Бурмаа минь нэг жижиг аж ахуй гадныхнаас аваад хариуд өвөг дээсийн үхэн хатан үлдээсэн нутгаа өгнө гэсэн чинь юу гэсэн үг
    • Olnoo 2015-11-04 08:16:40
      Nam, torol, nutag huga gehee bolioch ee, anh garahdaa yamar blaa, salbaraa medehgui said alban baiguullagr togloj bgaa, shudarga bai, ardchilaliig gutaagch bolj...