Батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгийн талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр /Пүрэв гараг/ 11.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-11-04 02:49:23
    Манайх ч бараг эзлэгдсэнээс ялгаагүй л бна даа. Гарал үүсэл нь тодорхойгүй,эрлийз хурлийзаар удирдуулаад,гадны гадныхан хүссээ хийж байхад "юун том бодлого" ...