2016 оноос олон улсын жишигт нийцсэн гадаад паспортыг ашиглана
Монгол улсын иргэдийн гадаад паспорт нь олон улсын жишигт нийцээгүй, харьцангуй хоцрогдсон байдаг гэнэ. Сунгалтын хуудастай гадаад паспорт нь манай улсын иргэдэд гадны виз олгоход сул тал болдог ажээ. Иймд ирэх 2016 оноос эхлэн гадаад паспортны загвар шинэчлэгдэн, өөр дээрээ тухайн иргэний хувийн мэдээлэл бүхий өндөр нууцлалтай чиптэй болсноор иргэд маань олон улсад илүү хялбар зорчих боломжтой болох гэнэ.

Монгол Улсын Засгийн газар 2010 онд агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийг баталсан ажээ. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын иргэний нисэхийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу гадаад паспортыг шинэчлэхээр болсон байна. Гадаад Хэргийн сайдын А67-р тушаалаар шинэ гадаад паспортын загварыг батлан гаргасан юм.Дэлхийн улс орнууд сунгалтын хуудастай паспорт ашиглахаа болиод удаж байгаа. Өөр дээрээ сунгалтын хуудасны оронд иргэний хурууны хээ болон хувийн мэдээллийг агуулсан чиптэй болсноор виз даруулахад илүү хялбар болох юм.Шинэ гадаад паспорт нь ирэх онд хэрэглээнд нэвтэрч эхлэх ч таны одоо хэрэглэж байгаа бичиг баримтны хугацаа дуусаагүй бол хуучин паспортоо заавал солих шаардлагагүй юм. Хэрэглэж байгаа паспортны тань хугацаа дуусаж сунгалт хийлгэх үед шинэ паспортоо авах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-04 21:49:02
    uur deeree chiptei bolchihvol ashtai yu..hugatsaa ni duuslaa geed heden jil bolood l soliulaad bhgui amar yum bishu....
  • ydargaa 2015-11-04 09:01:01
    ydargaataimbe ysn say shine passport 5 jileer avchad ahiad mungu tulj shine passport avhimu ard tumeniig shulah gsn bas 1 zavaan yuma hiichihima
  • зочин 2015-11-04 07:47:19
    ЗА ОДОО БОЛЬЖ ҮЗ ДЭЭ.ПАСПОРТ МУУДААГҮЙ ШҮҮ...
  • aaksh 2015-11-04 05:43:58
    Bas neg durakiih ni business vv muusain gusnuud odoo bolichoj bolohgui yu...
  • zochin 2015-11-04 05:29:59
    Uuniig solih tsag bolson. Denduu tsoon huudastai, Albaar tsoon huudastai hiij esvel sungalt hiij mongo oldog yum bailgui. Doroo duusna.
  • Дүүрэнбаяр 2015-11-04 04:48:50
    Гадаад паспорт бөөн биенес юм аа. Байсхийгээд л солино, сунгана гээд мөнгө хусна.
  • ene bol tsever mungunii ajil 2015-11-04 04:48:42
    henii business ve neg huudas erguuleed sungalt harchihiin tuluu buh niiteer hucheer tulgaj soliulna gedeg bol deerem. Shine gargaj bgaagaa l shinechilne biz bug...
  • noooooooooooo 2015-11-04 02:55:38
    Gadaad passport er ni hen gedeg luivarchnii bisiness boloo???????????????
  • B 2015-11-04 02:05:33
    Mungugui baij bas yun pasport shinchleh ve
  • зочин 2015-11-04 01:08:24
    Гадаад паспортын хуудас нь цөөхөн байдаг учраас дахин сунгуулах, дахин паспорт авах зэргээр зардал, чирэгдэлтэй байсаар байгааг анхаарах хэрэгтэй шүү