Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн гэж тэнгэрийн амьтан биш, түмний өмнө үүрэг хүлээсэн хүн гэдгээ сана
УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын улстөр хям­ралд орж, улстөрийн на­­­­­мууд зөвшилцлийн ши­­­рээ­ний ард суух цаг бол­­жээ гэдэгт та ямар байр суурь­тай явдаг вэ. Улс­төрийн на­мууд ши­нэч­лэгдэх ёстой, бодлогоороо өрсөлдөх учир­тай гэдэг асуудалд та ямар хариу хэлэх бол?

-Нэг л зүйлд улс­тө­рийн намууд нэгдмэл ойл­голт­­той байх ёстой. Нам гэ­дэг институци эсэх, ги­шүүнч­лэлтэй байх хэрэгтэй юу зэ­рэг олон санал байдаг. Бод­логын эх булаг хаанаас байх вэ гэдэг нь асуулт. Төрийн бодлого намын бодлогоор явна. Энэ нь ардчилсан пар­­ламенттай орны суурь нь гэдэг итгэл үнэмшил на­­дад бий. Хэрэв намтай явна гэвэл үүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулах ёс­той.

Гэтэл Үндсэн хуульд ийм тодорхой заалт байхгүй. Үүнийгээ яриагүй байж асуудлыг дээрээс нь яриад хол явахгүй. Өмнө нь энэ тухай олон жил ярьсан. Үнд­­сэн сууриас нь асуудлыг хөн­­дөөгүй учраас л яваагүй юм.

Тиймээс эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг юунаас эхлэхийг ярих хэрэгтэй. Үүний дараа салбар хуулиудын тухай ярина.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Санал асуулгадаа “Энэ улс орон нам суурьт төрийн засаглалтай байх юм уу. Эсвэл хаант засаглалтай бодлого бүхий нэг гэр булийн эрх мэдэлтэй байх уу” гэдгийг асуух хэрэгтэй. Хэрэв ард түмэн “Нэг хүн биш, нийтээрээ шийдвэр гаргах нь зөв” гээд Үндсэн хуульдаа оруулчихвал дараа дараагийн асуудлаа ярьж болно.

Харин санхүүжилтийн ту­хайд намыг олигархиудаас, гаднаас хараат бус байлгахын тулд төрөөс санхүүжүүлэх нь зөв гэж боддог. Гэхдээ төрөөс санхүүжинэ гэдэг бол түмний мөнгөөр санхүүжиж байна гэсэн үг. Ард түмэн намуудыг санхүүжүүлэхийг зөвшөөрч байгаа юм уу. Үүний тулд дээрх хоёр замын алийг сонгохыг эхлээд шийдэх ёстой болж байгаа юм. Сууриа бариагүй бол энэ бүхэн зүгээр л хоосон яриа.

-Үндсэн хуулиа зайлшгүй өөрчлөх шаардлагатай юу. Ард түмнээсээ асууя гэж ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр “эцэг” хуулийг өөрчлөх эрхийг ард түмэнд биш 76-гийнхаа хүрээнд байлгах сонирхол улстөрчдөд байна уу?

-Ажлын хэсэг судалсаар байгаад бүтэн жил болж байна. Уг нь хэдэн асуудал тавиад, энэ улс орны чиг баримжаа юунд суурилах ёстойг ард нийтээсээ асуучих хэрэгтэй юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Хотжилт, парламент, Засгийн газрын тогтвортой үйл ажил­лагааны тухай, орон нутгийн эрх мэдэл, эдийн засгийн суурь чиг баримжаа гээд олон асуудлаар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бүлгийн даргын хувьд ажлын хэсгийг түлхэж шахаад л ирсэн.

-Иргэдээсээ асууя, шууд ард­чиллыг хөгжүүлье гэж олон жил ярилаа. Гэхдээ 1995 онд баталсан Бүх ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нэг ч удаа хэрэглэхгүй л яваад байх юм?

-Шууд ардчилал, ир­гэдийн оролцоо гэдэг бол Ерөн­хий­­­лөгчөөс санаачилсан нэг алхам. Орон нутгийн иргэд дуу хоо­лойгоо шийдвэр гар­гахад хүр­гэхэд дөхөм болсон нэг чу­хал алхам. Төсвийн тогт­вор­жуу­лалтын болон Төсвийн тухай хуулиар орон нутгийн эрх мэдэл өргөжсөн. Төсвөө яаж дахин хуваарилах вэ гэдгийг иргэд өөрсдөө шийдэх ёстой.

Үндсэн хуульд үүнийг орон нутгийн эрх мэдэлтэй хол­боотойгоор тусгах хэрэгтэй. Бонд гээд баахан шүүмжлүүллээ. Гэтэл уг бондоос хөдөөгийн жи­жиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жих зорилгоор 330 суманд 300 орчим тэрбум төгрөг олголоо. Иргэдийн оролцоотойгоор энэ ажлыг хийе гээд “Сум” хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Ахиц дэвшил илэрхий гарч байна. Сөрөг хүчин байна гээд бүхнийг таг сохроор харж болохгүй.

Миний бодлоор энэ УИХ “сахилгагүй” ч гэсэн их өөрч­лөгдөж байгаа. Бидний гаргаж байгаа ерөнхий шийдвэр “хөл” рүүгээ очиж байна. Орон нутагт эрх мэдлийг өгөөд байна. Өмнөх шиг “унтаа” УИХ биш. Бид энд “хэрэлддэг” ч ажлаа орон нутгаас эхлүүлээд байгаа юм. Төрийн бодлого шийдвэрээ тэгж гаргаад байгаа нь энэ УИХ, Засгийн газрын том ололт.

-Хууль тогтоох дээд бай­гууллага, УИХ-ын үүрэг, ха­­риуц­лагын тухайд эрх ба­ригч хүчний Бүлгийн даргын тухайд ямар бодолтой явдаг вэ. Олонхоороо түрээ барих нь парламентын ардчилал мөн үү?

-Энэ УИХ хариуцлага, ёс суртахуунтай байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Хэрэв чи тангараг өргөсөн л бол үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хуралдаандаа суу. Хуралдаа суугаагүй байж хэвлэлээр олон юм бүү ярь, хуулиа санаачил. Санаачилгатай ажилла. Энэ бол бидний үүрэг. Тэрийгээ бие­лүүлээгүй байж улстөржинө, эсвэл хурлаа тасалдаг.

Их хурал гэж шоучдын цугладаг газар биш. Ажил хийж түмний төлөө зүтгэдэг газар. Үүнийг УИХ-ын гишүүний бү­рэн эрхэнд халдаж байна гэвэл “Уучлаарай, тийм юм байхгүй” гэж хэлье.

УИХ-ын гишүүн гэж тэн­гэрийн амьтан биш, түмний өмнө үүрэг хүлээсэн хүн гэдгээ сана. Тэгээд дараа нь бүрэн эрхээ ярь. Энэ нь буруу юм бол Д.Эрдэнэбат гэж нэг товариш бүрэн эрхийг хөндөөд байна гэдэг гомдлоо гаргах нь нээлттэй. Ингэж шахсаны төлөө намайг дарамталж байна, дарангуйллаа гэж бүү ярь. Адилхан бүх эрх нээлттэй л байгаа.

-Эрх баригч АН хамгийн баян, өмч хөрөнгөтэй нам бол­лоо. Та уг нь жилийн өмнө МАН-ын өмч хөрөнгийг хураах талаар чангахан дууугарч байсан даа?

-Хувьчлалын тухайд ганц л зүйл хэлье. Аль нэг намд асуудал байгаа юм биш. 1990-ээд оны хувьчлал өмчийг дуу­даж худалдах, менежментийн гэсэн хоёр аргаар явуулсан. Давуу эрх гэдэг зүйлийг са­наа­­чилсан байдаг. Чи ямар ч мөнгө төлөөгүй, танай нэр дээр байсан, ашиглаж байсан учраас эрх мэдлээ ашиглаад зүгээр л шил­жүүлээд авчихсан.

Эрх мэдлээр дамжуулаад шил­­жүү­лээд авчихсан ийм зүйл зөвхөн МАН-ынх биш, олон байгууллага бий шүү. Хүний өмч рүү дайрах нь сонин биш, эрх мэдлээр далимдуулж улсын үнэ цэнэтэй, түүх соёлын хол­богдолтой газ­рыг үнэгүй хувь­чилсан нь зөв үү, буруу юу гэдэгт асуудал байгаа юм.

-Үндсэн хуулиа зөрчиж бай­­гуулсан Засгийн газрын тан­­химаас АН-ын зарим сайд тат­гал­заж эхэлсэн. Бүлгийн дар­гын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улстөрийн сонгууль бол тоглоом биш. Сонгууль бол­го­ноор гэрээ гэж ярьдгаа болих хэ­­рэгтэй. Гэрээг сөхөж хэрүүл хийгээсэй гэж хүсдэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр гэрээнд сонгуультай холбоотой нэг л заалт бий.

Харин Монгол Улсыг зөв хөгжүүлэхэд хамтарч ажиллаад, төрийн бодлогыг тодорхойлж, үр дүнд хүрэх л зорилготой амин чухал заалтуудыг бидэнд сонгуулиар үгүйсгэх эрх байх­гүй. Чухал заалтуудаа хэрэг­жүүлэхэд аль алинд нь эргэлзээ байх ёсгүй.

Ардчилсан намд ийм эргэлзээ огт байхгүй. “Шударга ёс” эвсэлд ч ийм эргэлзээ байхгүй болов уу гэж бодож байна. Ардчилсан нам гэрээний ямар ч заалтыг зөрчөөгүй. Сайдын албанаас сайн дураараа татгалзсан хүний тухайд нам дээр албан ёсоор ярилцаагүй.

-Өнөөдрийн УИХ дахь Ард­чилсан нам хэтэрхий даран­гуйлсан байдлаар ажиллаж бай­­­на, цөөнхөө сонсдоггүй гэх шүүмж­лэлд ямар тайлбар өгөх вэ?

-Бид ардчиллын тухай олон жил ярьсан. Манай улс ард­чил­сан улс. Монголд ард­чиллын үнэ цэнэ байгаа. Үүнийг аль нэг улстөрийн хүчин гарч ирээд устгачихдаг зүйл биш. Харин энэ хугацаанд бид хуулиа хэр мөрдсөн, хэр хариуцлагатай ажил­лаж чадсан бэ гэвэл асууд­лыг өөр өнцгөөс ярина.

Тиймээс бид хуулийн хү­рээнд амьдарч суръя гэсэн зарчмыг л баримталдаг. Пар­ламентад олонх, цөөнх бий. Олонх шийдвэр гаргадаг ч цөөнхийн үгийг сонсох ёстой. Гэхдээ тэдний үг, шахалт бол­гоноор шийдвэр гарна гэж байхгүй. Цөөнх дандаа бойкот хийж, асуудлыг гацааж, хууль бусаар сөргүүлж ажиллана гэ­вэл хүлээн зөвшөөрөхгүй.

Хуулийн хүрээн дэх зөв ойлголцол, зөвшилцлийг хү­лээж авна. Харин цөөнхөд да­рамт­лагдаад олонх ажлаа хийж чадахгүй байдалд орж болохгүй.

Тиймээс УИХ нь ч, Засгийн газар нь ч, гишүүд нь ч хариуцлагатай байх ёстой. Алдаж байгаа зүйл байгаа бол цөөнх ил тодоор хэлэх ёстой. Бидэнд төрийг урагш авч явах үүрэг хүлээлгэсэн. Үүргээ хэ­рэг­­жүүлэх нь бидний эрх. Олонх дарангуйлаад байна гэж ерөнхий яриад байвал итгэлцэл улам алслагдана. Тэгээд ч бид цөөнхийн муйхар эсэргүүцлийг дагах албагүй.

-Эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар та юу хэлэх вэ. 100 хоногт Монгол Улсын эдийн засаг эрчимжих боломжтой юу?

-Улс гүрний эдийн засаг яригдаж байгаа болохоор одоо­хондоо энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэхгүй. Бид итгэж найдаад байгуулсан Засгийн газартаа итгэж байна. Тэгээд ч Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байгаа. Бидэнд бүх талаар хөгжин дэвших ирээдүй бий.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aagii 2014-09-10 05:16:53
    teheg gahai
  • Зочин 2014-06-17 08:40:59
    Энэ чөтгөр үхэж далд орвол таарна. Бодлого , хууль гэж ухаан зарахаасаа илүү хэрүүл хийж худлаа ярихаас хэтрэхгүй байна ш дээ
  • Zochin 2014-06-17 03:46:18
    Baganyyriin zasag darga baixad ni Mongol ylsiin 15 irgen arxind xordoj nas barsan.