Дэлхийн дартсын холбоонд гишүүнээр элсчээ
Туркийн Анталья хотноо 10 дугаар сарын 26-31-нд хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн дартсын холбооны Их хурал болж, Монголын Сонгодог дартсын холбоо гишүүнээр элссэн байна.

Энэхүү хурлаар Дэлхийн дартсын хөгжлийн тухай олон асуудал хэлэлцэж бөгөөд шинээр гишүүн улс элсүүлэх шалгаруулалтад нийт таван улс өрсөлдөж, гурван улсыг баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол, Украин, Этиоп улсууд орсон байна.

Энэ үеэр МСДХ-ны ерөнхийлөгч Б.Биндэръяад Дэлхийн дартсын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж амжилт хүссэн юм.

Манай холбоо нь байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн ийнхүү Дэлхийн дартсын холбооны албан ёсны гишүүн болж байна. Дэлхийн дартсын холбоонд 69 улс гишүүнчлэлтэй бөгөөд энэ жил гурван улс шинээр нэмэгджээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.