Арилжааны банкуудад зээлийн хүүг бууруулах үүрэг өгөхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ганц хэрэгтэй санал гаргажээ.Тэрээр Арилжааны банкуудтай захиргааны аргаар ажиллахгүй бол болохгүй нь гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулсан. Төрийн алба 180 мянган хүнтэй гэтэл бүгд банкны зээлтэй. Мөн малчид нь ч Хаан банкны зээлэнд “баригдчихсан”. Бас болоогүй 300 мянган тэтгэвэр авагч бүгд тэтгэврийн зээлтэй байгаа энэ үед зээлийн хүүг бууруулах шаардлагатайг харуулж байна. Арилжааны банкны зээлийн хүү жилийнх нь 18.3 хувь байна, үүнийг 15 хувь болгох хэрэгтэй” гэжээ. Үүнийг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. Ингээд хуралдаанаар арилжааны банкуудад зээлийн хүүг бууруулах үүрэг чиглэл өгөхөөр болж, 2016 оны төсвийн алдагдлыг бууруулах, зээлжих зэрэглэлийг сайжруулахтай холбоотойгоор тодорхой арга хэмжээ авахаар болжээ.
Мөн энэ үеэр гишүүд  арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй бол гадны банкийг оруулж ирээд жилийн хоёроос гурван хувийн хүүтэй зээл олгосон ч болно шүү дээ гэх саналыг ч мөн гаргасан байна. Ингээд арилжааны банкуудад тун удахгүй зээлийн хүүгээ бууруулах шаардлага очих бололтой. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-11-08 03:45:47
    Ter tei tergvi hadgslamj yamar Hamaa bn aa bank irgediig shylj bhad gadnii bank orj ireh n zov oo
  • ах 2015-11-04 08:47:57
    гадаад эзэдтэй банкууд даварч байгаа биздээ Гаднаас бага хүүтэй банк оруулаач ялгаа байна уу
  • MGL 2015-11-04 05:08:44
    Hadgalamjiin huu ni ondor baihad zeeliin huug buulgana gej hecuu.Hadgalamjiin huug buulgaval irged banknaas mongoo tatna.Zeel olgoh eh uusver bagasval huu osno....
  • irgen 2015-11-04 02:18:06
    Tetgeveriin zeeliig zogsoomoor bna. Tsagaan saraar neg zeel avchaad jil toiron har tsai uuj suuh buruu bizdee.
  • zochin 2015-11-03 12:45:47
    bur 10 huvi bolgoh baisiin
  • ЗОЧИН 2015-11-03 11:21:55
    МАШ ЗӨВ, ОЛОН ЖИЛ ГАДААД ЭЗЭДТЭЙ БАНКУУДЫГ МОНГОЛЧУУД ТЭЖЭЭЛЭЭ, МАНАЙ ТОМ БАНКНУУД БҮГД ГАДААД ЭЗЭДТЭЙ ШҮҮ, МОНГОЛЧУУДАА!