Цахим газар өмчлөлөөр сонгогдсон иргэдийг гэрчилгээгээ авахыг сануулав
Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа юм. Гэтэл сонгогдсон буюу газраа өмчлөж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа учир ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу гэжээ.

1. Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
2. Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
3. Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
4. Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
5. Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
6. Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр гэсэн байршлуудад сонгогдсон иргэдийн газрын гэрчилгээ гарчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-04 02:57:49
    Ямар ч дэд бүтэц, ус байхгүй. Уулын налуу хад ихтэй газар олгоод байх юм яаж тэнд чинь амьдрах юм бэ. Бол өгвөл хэт налуу газар иргэддээ өгмөөргүй байна. Газар...