Аравхан сартай бяцхан охины сүүлчийн агшин
Єхєєрдєм жижигхэн алгаараа цонх тvшиж, нислэгийн зурвасыг нэг бvрчлэн, анхааралтай нь аргагvй ажиглах бяцхан охины зураг зvрх сэтгэлтэй хvн бvрийн сэтгэлийг эмтэлж байна. Учир нь, єнгєрсєн бямба гарагийн єглєє ОХУ-ын зорчигч тээврийн онгоц Египетийн Синайн хойгт осолдож, 200 гаруй хvний аминд хvрсэн аймшигт vйл явдал болсон юм. Амиа алдсан хvмvvсийн 25 нь хvvхэд бєгєєд дээрх зурган дээр байгаа охин бол онгоцны хамгийн бяцхан зорчигч байжээ.

Гэвч аравхан сартай Дарин охины анхны бєгєєд эцсийн нислэг нь энэ байх юм гэж хэн таах билээ. Дэлхий нийтийн мэдээлж буйгаар тvvний аав Алекс, ээж Таня нар хоёр жилийн ємнє гэрлэлтээ батлуулсан залуухан хос гэнэ. Тэд хуримынхаа ойг тэмдэглэхээр аравдугаар сарын 15-нд Египетэд ирсэн ба тэндээ хоёр долоо хоног амраад буцаж явахдаа ийнхvv бяцхан охиныхоо хамт харамсалтайгаар амь эрсэдсэн аж. Харин бяцхан охиных нь амьдралынх нь сvvлчийн хором ийнхvv гэрэл зургийн хальсанд vлдсэн нь хvн бvрийн сэтгэлийн утсыг хєнджээ. Тvvний зураг єнєєдєр аймшигт сvйрлийн гэрч, гол бэлгэ тэмдэг болон мєнхєрсєн байна. Одоо дэлхий нийт тэр чигээрээ эл бяцхан охин болон амиа алдсан хэдэн арван зорчигчийн араас гашуудаж, эмгэнэл илэрхийлж сууна.

Албаныханы ярьж буйгаар “7K9268” нислэгийн дугаартай “Airbus-321” маркийн зорчигч тээврийн нисэх онгоц бямба гарагийн єглєє орон нутгийн цагаар 05:51 цагт Шарм эль-Шейхийн Улаан Тэнгисийн амралтаас хєєрч, 12:10 минутад Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудалд буух ёстой байжээ. Гэвч онгоц хєєрснєєс хойш 22 минутын дараа холбоо тасарч, радараас алга болсон байна. Онгоц радараас алга болохын ємнє 9450 метрийн єндєрт хєєрсєн байжээ. Энэ бvхнээс vvдэж “Airbus 321” онгоц гуравхан минутын дотор унасан бєгєєд ямар нэгэн ослын дуудлага ирээгvйг харахад хєлєгт байсан бvх хvн газар дээрээ амь vрэгдсэнийг гэрчилж байна гэх урьдчилсан дvгнэлтэд хvрчээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.