Өрийн удирдлагын хуулиас татгалзаар байх уу
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааныг зарлажээ. МАН-ын бүлгийнхэн анхнаасаа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа мэдэгдээд байгаа. Тэд “Монгол Улс Өрийн удирдлагын тухай хуулийг батлах шаардлага бий ч түүгээр далимдуулж, улсын өрийг ДНБ-ний 70 хувьд хүргэх нь эдийн засаг хүндэрсэн үед аюултай” гэж үзэж байгаа юм. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Монгол Улсын өрийн босгыг 2014 онд 70 хувьд хүргэхээр заажээ. Ингэхдээ Засгийн газрын баталгааг оруулж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 90 хувьтай тэнцэх юм байна.

Ингэснээр Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталбал таван сая 84  мянган төгрөгийн өртэй болно түүний дараа жил иргэн бүр 6.4 сая төгрөгийн өртэй болно гэдгийг Ардын намынхан мэдэгдсэн юм. Өрийн таацыг нэмэгдүүлбэл энэ онд Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ. Дараа жил 2.8 их наяд төгрөгийн зээл авах бол 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн зээлтэйгээ нийлүүлбэл дөрвөн жилийн хугацаанд 19.3 их наяд төгрөгийн өрөнд оронд гэдгийг МАН-ын бүлгээс мэдэгдээд байгаа.
Нөгөө талаар УИХ Төсвийн тухай хууль Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өмнө нь баталсан хирнээ үүнтэйгээ зөрчилдсөн хуулийг батлах гэж байгааг буруутгаж байгаа юм. Харин эдийн засагчдын зүгээс өрийн хязгаарыг  40 хувиар нь үлдээх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
Ийнхүү маргаан дагуулаад байгаа хуулийн төслийн өнөөдөр хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн байгаа.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийн зорилт нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэх бөгөөд хуулийн төслийг хэлэлцэнэ эхэлнэ. Мэдээж эрх баригч хүчний зүгээс энэ хуулийг батлах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа. Ийнхүү эрх баригчид зүтгүүлж МАН-ынхан хэдий болтол гэдийх нь өнөөдрийн хурлаар шийдэгдэнэ. Ямар ч байсан Өрийн удирдлагын хууль өнөөдөр гараанаасаа гарах нь.

П.УНДРАМ
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.