Нийгмийн даатгалын ажилтнуудыг шалгаж эхэлжээ
Нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдлаа.

Нийгмийн даатгалын ажилтнууд тэтгэвэр авдаг байж байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авсан гэх. Тухайн иргэдийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгодог байсан бөгөөд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байжээ.

Улсад олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт ганц аймаг, ганц дүүргийн нийгмийн даатгал болон банкны ажилчид оролцоогүй ажээ. Хөдөө орон нутаг болон нийслэлээс маш олон хүн холбогдон шалгагдаж байгаа ажээ. Одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд   хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа юм байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа гэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-11-09 11:15:03
    erdene saidaa,ui boloodd bainaa,tord baigaa bogsoo yneldeg hyyhnyyd mongo iddeg parazitaasaa salaacz.nas barsan hynii tetgeweriin yadaz80hubiig gertni ugii
  • Олон түмэн 2015-11-08 11:28:52
    Эрдэнэ ч намаа хөөдлөө дөө ха ха ха
  • зочин 2015-11-04 02:50:41
    Эрдэнэ багшийн шавь нар ч баларч дээ. Арай л дэндэж. Бурханы оронд очихдоо зовох л байх. Бурхан болооч хөгшид таатай хүлээж авахүй л байх.
  • hh 2015-11-04 01:16:38
    Бурхан болсон хүний нэр дээр авч ашигласан мөнгийг ар гэрт нь олгох нв зүйтэй НД ыхан тэдгээр хүмүүсийг үхээгүй гэж үзээд байна шүү дээ
  • зочин 2015-11-04 00:16:40
    С.Эрдэнэ г сайн шалгах хэрэгтэй, огцом баяжиж байгаа шүү дээ, АН-ын үед ямар аймаар замбараагүй муухай зүйлс гарах болов оо, төрийн албанаас
  • Тэд хаанаасаа ийм бийлэгжүү байдаг юм бо 2015-11-03 16:10:08
    Ул үндэстэй учир начрыг нь олж сайн шалгах хэрэгтэй. НД-ийнхан нэг л биш харагддагиймаа. Том том машин унасан толгой дээгүүр дарга, байцаагчид их шүү дээ.
  • иргэн 2015-11-03 13:45:20
    гутамшиг
  • irgen 2015-11-03 09:33:33
    yanaa , ugsun buh munguu aviya
  • Zochin 2015-11-03 09:00:50
    Sain shalgaa arai dawarch bna.
  • Mgl 2015-11-03 08:49:28
    Erdeniig shalgaacheee. Gahai chini ulam l targalaad bna.
  • anguuch 2015-11-03 08:38:45
    ard tvmniig ih doromjilj shulj bna aa.bvgdiig n ysiig n tsaital shorond n suulga,nasaar n hataaa
  • Сүхбаатар 2015-11-03 08:27:07
    Эрдэнийн боол зарц нар баларч дээ.