Ерөнхийлөгчөөс Жастин Каплатай холбоотой тайлбар хүсчээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 10 дугаар сард 246 өргөдөл ирсэн байна. Үүний дотор Жастин каплатай холбоотой гомдол иржээ. Эл гомдол нь Саусгоби сэндс компани хийгээд Жастин капла ямар учраас одоог хүртэл Монгол Улсад төлөх ёстой татварын өрөө төлөхгүй байна вэ гэдэг асуудал ажээ. 

Энэ талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Өргөдлын байнгын хороонд Жастин Каплатай холбоотой гомдол ирсэн. Энэ талаар тайлбар авахаар Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч тайлбараа ирүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчид ч бас хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулъя. Яагаад тэр Капла гэдэг хүн одоо болтол татвараа төлдөггүй юм. Ерөнхийлөгчийн шийдвэр хууль зөрчсөн бол тэр шийдвэрийг УИХ хүчингүй болгож болдог” хэмээн хэлжээ. 

Жастин капла нь улсад төлөх ёстой татвараа төлөөгүйн улмаас 35 тэрбум төгрөгийн татварын өрөнд унасан юм. Түүнийг эл асуудлаар хорих ял оноогоод байсан ч Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн юм. 
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-04 02:16:28
    mongoliin ard tymnii amidral iim bolchihood baihad ter chin mash ih mungu shu dee hevee ter Kapla n tulduggyi um bol Elbegdorj chi uuroo tuluh heregtei hervee ...
  • иргэн 2015-11-04 01:58:34
    Элбэгдорж одоо ард түмнийхээ цалин,тэтгэвэр, орон сууц зээлийг чөлөөлөх хэрэгтэй.
  • у 2015-11-04 00:13:25
    Татварыг төлүүлэх хэрэгтэй Хошного долоогоод хэрэггүй Элбэгээг унагах хэрэгтэй
  • TARBAGA SHUDRAGA BAIYAA 2015-11-03 13:20:58
    TARBAGA ELBEGDORJ SHUDRAGA BAIYAA. HENIN SHALGAAD HENIN HORIOD BDGIN BE 35 TERBUM SHUDE!!!! TEGHED 3TERBUM GEJ NYYRSNI HERGEERHYN HELMEGDYYLHEE BOLIOCHEEEE CHI!...
  • Хардагч 2015-11-03 11:06:52
    Урьдчилаад мөнгийн аваад сонгуулийн зардал хийсэн байхдөө. Энэ товаршийг дураараа дургиж болно гэчээд яаж шоронд суулгаад байхав гээд өршөөл үзүүлээ биз. ОТ бас...
  • Ганаа 2015-11-03 09:13:24
    Монгол ахан дүүсээ болохоор өршөөхгүй гээд байдаг...
  • иргэн 2015-11-03 09:04:06
    Жастин Каплагийн өмнөөс Элбэгдорж тэр 35 тэрбум төгрөгийг улсад төлж, улсыг хохиролгүй болгох ёстой
  • Зочин 2015-11-03 09:01:36
    Элбэгдорж урөнхийлөгч тайлбар өгөх ёстой гэж бодож байна. иргэн хүний хувьд 35 тэрбум бол их мөнгө. Үүнийг иргэдийн сайн сайхны төлөө зарцуулах хэрэгтэй. Эдлэх ...
  • зочин 2015-11-03 08:22:48
    Элбэгдорж Монгол улсад ашиггүй юм болгоныг хийж байх юм. Түүний хариуд маркийн эзэн болох шиг байна. Энэ олон улсын хурлын Монголд хийхээс болж асар их зардал г...
  • зочин 2015-11-03 07:53:28
    Элбэгдорж хэний гар хөл вэ гэдэг нь л тодорхой харагдлаа шүү дээ. Одоо ямар тайлбар хийх юм
  • ХУУЛЬ ЕРӨНХИЙЛӨГЧИД Ч ГЭСЭН ХАМААТАЙ 2015-11-03 07:52:54
    ЯАГААД ЭНЭ ХҮН ТАТВАРАА ОДОО ХЭР НЬ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ТАЛААР "ӨРШӨӨЛ" ҮЗҮҮЛСНЭЭРЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛБАР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ