Тэд Г.Дэнзэн шиг байж чадсангүй
Хүн хүний зан төлөв өөр юм даа. Нэгэн цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслах Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ХБНГУ-д сургалтад сууж байхад баривчлах тушаал гарч байсан. Иймээс түүнийг оргон зайлсан мэтээр зарлаж байсан ч Г.Дэнзэн “Энэ бүх асуудлыг цэгцлэхээр заавал Монголд очно. Зугтсан зүйл байхгүй” хэмээн захидал ирүүлж, хэлсэн амандаа ч хүрч байсан. 

Тэгвэл Б.Батзаяагийн хамтран зүтгэгч нарыг баривчлах тушаал гарахад мөн л гадаадад байж таарсан ч тэд захидал бичих нь битгий хэл, баривчлах сургаар Монголоос дайжсан сурагтай.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн бямба гарагийн шөнө гэрээс нь баривчилсан. Түүний хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь нэгэн зэрэг гарсан юм байна. Гэвч Монголд байснаараа Б.Батзаяа баригдаж, нөгөө хоёр нь баригдаагүй гэх.
Тодруулбал, 31-ний бямба гарагийн өдөр нь  “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат Монголд ирэх байсан ч баривчлах тушаал гарсныг дуулаад ирэлгүй Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэнэ. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Ж.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд энэ талаар мэдсэн үү, юутай ч  и-мэйл, фэйсбүүк хаягаа хүртэл хаасан гэнэ. Ер нь үнэн шударгаа үзье, нийгэмд гарсан энэ асуудлыг намжаая гэвэл Г.Дэнзэн шиг ирдэг л газар.

Б.Батзаяа, Ч.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нарыг баривчлах болсон шалтгаан нь “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжилт авсан “Самсунг” компани "Ухаахудаг- Гашуунсухайт"-ын чиглэлийн 267 км төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн ч дээр дурьдсан "Чингис” бондын мөнгө болох 199.1 сая ам.доллар салхинд хийсч, төмөр зам ч баригдсангүй. Тухайн үед “МТЗ” ТӨХК нь “Чингис” бондын мөнгөнөөс 199.1 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн данс руу шилжүүлсэн бөгөөд “Самсунг СТ” нь туслан гүйцэтгэгч 13 компанидаа 65 сая ам.долларыг хөрс, шорооны ажлын хөлс болгож шилжүүлсэн гэх. Гэвч үлдсэн мөнгө нь юунд зарцуулагдсан нь одоогоор тодорхойгүй байгаатай холбоотой ажээ. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-06-19 14:51:55
    GENKO HUMUUSEEE AVCHIRJ SHALGUULAAD UNEN MUNUU OL.
  • зочин 2015-11-04 02:35:03
    өөрөө мангар хүн мангар хүн л цуглуулна боловсролгүй хүн бүр боловсролгүйг хулгайч хулгайчаа цуглуулдаг жам байнаа
  • Дэнз 2015-11-04 01:14:09
    Ганбат Бат -эрдэнэ нар сүнсээ гартал айж байгаа даа. Ингэж амьдраад яана даа, зайлуул.
  • ynen yalah bolno!!!!! 2015-11-03 13:23:42
    SHUDRAGA YNEN YALNAA ALTANHUYAGAA AMJILT HYSIII
  • Bataa 2015-11-03 11:27:11
    Jinhene luiwarchdiig ni shalgaasai
  • Өлзий 2015-11-03 11:23:28
    Шүүгчийн захирамжаар баривчлахаа больчихсон юм уу. Дандаа л тушаал тушаал гээд байх юм
  • Амараа 2015-11-03 05:23:23
    Энэ нэг мангар бацаан Женког дагаж жаахан манаргаад эцэст сүүлд нь их мөнгө идсэн ялтай л үлдэх шив. Сингапурт өч төчнөөн сар бүгэж хэргээ цайруулах нь.
  • Hh 2015-11-03 05:19:38
    Hyataduud shig tendees ni barivchilaad avch ireed shorond hii.gol ni nuusan horongiig ni olj ulsad avah sh de.tuunees shorond suulgah gol bishee
  • irgen 2015-11-03 05:07:37
    Uldsen mungiig ni Jenkogoos asuu daa, sain medej bga
  • Энхээ 2015-11-03 04:58:50
    Дэнзэнг баатар болгох гээд яахав дээ.Мэргэжлийн хувьд IT-гийн мэргжилтэй тул ажиллуулсан юм билээ.Гэхдээ