Оюутан тамирчдаа шагнаж урамшуулна
Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон Азийн аварга тамирчин, багийн Азийн аваргууд төрөн гарч эдгээр тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл нийт есөн медаль хүртэн өндөр амжилт үзүүлсэн.Тухайлбал дугуйн баг алт, сагсан бөмбөг 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгө, шатрын баг хүрэл медаль багийн төрлүүдэд сайн амжилт гаргасан билээ. 

Тэгвэл Монголын оюутны спортын холбооны зүгээс Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт шагнал гардуулах арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоотой хамтран ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд өнөөдөр МЗХ, МОХ ,МОСХ-ны төрийн бус төв байгууллагын дээд шагналуудаар оюутан залуучуудаа шагнахаар болжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.