Ш.Одонтуяа: “Монгол угсаатны уламжлал” бүжгээр Гранпри шагнал хүртлээ
ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадамд манай улсын бүжигчид тун амжилттай оролцож, зургаан алтан цомын эзэд болсон билээ.Энэ талаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин, дасгалжуулагч багш МУГЖ Ш.Одонтуяатай ярилцсанаа хүргэе. 

-Манай  бүжигчид “Монгол туургатан” олон улсын бүжгийн наадмаас ганзага дүүрэн медальтай иржээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчид Өвөр монголын өөртөө засах оронд  10 дугаар сарын 23-28-нд болсон Монгол туургатан олон улсын бүжгийн наадамд тун амжилттай оролцоод ирлээ.  Энэ наадам бол ӨМӨЗО-нд зохион байгуулагдсан анхдугаар уралдаан. Энэ уралдаанд манай бүжигчид есөн төрлөөр оролцоод зургаан алтан цом хүртсэн амжилттай ирлээ. 

Наадмын “Шилдгийн шилдэг “Гран при шагнал”-ыг Ж.Мэнд-Амарын хөгжим, бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэсэн “Монгол угсаатны уламжлал” бүжгээр хүртлээ. Мөн  Орчин цагийн шилдэг монгол бүжиг болон Орчин цагийн бүжгийн шилдэг ая гэсэн хоёр номинацид “Салхит шувуун”  нэр дэвшин шалгарлаа. Харин Уламжлалт монгол бүжиг , Уламжлалт монгол бүжгийн хөгжим, шилдэг бүжгийн хувцасны загвар гэсэн гурван номинацид “Жороон жороо” бүжгээр мөн л алтан цом хүртлээ. “Жороон жороо” бүжгийн дэглээчээрБ.Баярбаатар, хөгжмийг.М.Бирваа, хувцасны зураачаар Ганбат ажилласан гэдгийг дуулгахад таатай байна. Юуны түрүүнд авъяаслаг, мундаг бүжигчиддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.

- ҮДБЭЧ-ын бүжигчид  олон хүний бүрэлдэхүүнтэй явсан гэсэн. Бусад улсаас оролцож буй Монгол туургатангууд  хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцов?
-Манай ҮДБЭЧ-ын 35 бүжигчин оролцлоо. Бусад улс орны бүжигчид ч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй байсан. ӨМӨЗО-ны бүжигчид 48 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байв. Бүжиг бүр өөр өөрийн гэсэн дуу хөгжим, найруулга, зохиол, үйл явдалтай. Тиймээс тэр бүгддээ бүжиглэхээс гадна дүрээ бүтээнэ. Иймээс наадамд оролцож буй бүх багууд олон хүний бүрэлдэхүүнтэй байсан. Уг наадамд маш и х ач холбогдол өгч байгаа нь харагдаж байсан.
Наадам бол тайлан тоглолтоос шал өөр шүү дээ. Хоорондоо өрсөлдөнө. Тэр ч утгаараа манай чуулгын зүгээс залуу бүжигчдээ туршлага судлуулах, мөн тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор залуу бүжигчдээ түлхүү авч явсан. Өнгөрсөн жил  сургуулиа төгссөн 12 залуу бүжигчинтэй явсан. Тэдэнд ч уг тэмцээнээс сурч мэдэх зүйл их байсан.

-Манай уран бүжигчид ямар бүтээлүүдээ сойхоор явсан юм бэ?
-Энэ наадамд нийт зургаан бүжгээр оролцсон. Тодруулбал, Салхит шувуун, Жороон жороо, Монгол угсаатны уламжлал, Боржигон сугсраа, Бие чинь болъё. Сайн эрийн домог гэсэн зургаан бүжигтэй явсан. 

- Тэмцээнд оролцогч орнуудын бүжигчдийн бүжиг өөр өөрийн онцлогтой байсан байх? 
-Тэгэлгүй яах вэ.  Улс бүрийн бүжиг өөр өөрийн онцлогтой байсан. Бидэнд ч ӨМӨЗО-ны бүжигчдээс сурах зүйл их байсан. Тэдэнд ч биднээс авах зүйл их байсан. Өвөр Монголын бүжигчид дандаа урт хувцастай бүжиглэдэг бол бид бүжгийн хүүрнэл, үйл явдалдаа тохируулаад богино хэмжээтэй хувцас өмсөх жишээтэй. Богино хувцастай бүжиглэвэл хөлийн тавилт сайн байх хэрэгтэй. Хөл яаж хөдөлж байгаа нь тод харагдана гэсэн үг үг. Тэмцээн бол үнэхээр гайхалтай байсан. 

-Уг тэмцээнд хэчнээн орны бүжигчид оролцсон бэ? 
-Дэлхий д тархан суурьшсан  Монгол туургатан ястангууд маш олон юм байна. Тува, халимаг, Якут ,Кыргиз Өвөр Монголын гээд Дэлхийн олон оронд тархан, тэндээ ажиллаж, амьдарч буй монгол туургатангуудаас бүжигчид ирж оролцсон. Их сайхан наадам болсон. 

-Өмнө нь Монгол бүжгээр олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байсан уу. Зохион байгуулагдсан бол манайх оролцож байв уу?
-Миний мэдэхээр 2005 онд Монголын бүжгийн нийгэмлэгээс  Олон улсын бүжгийн “Алтан хараацай” уралдааныг зохион байгуулж байсан. Энэ уралдаанаар ӨМӨЗО-ны бүжигчид ирж оролцож байсан. Харин энэ удаа бид нутагт нь очиж уран бүтээлээрээ өрсөлдлөө.



-Ингэхэд та маш олон жил бүжгийн урлагаар явж байгаа хүн. Өөрийнхөө талаар танилцуулбал?
-Би 1988 оноос эхлэн Монгол ардын бүжигт бие сэтгэлээ зориулан явж байна. Амьдралынхаа 27 жилийг эл урлагт зарцуулжээ. Миний аав Цэргийн Ансамблийн Шагдар гэж хүн бий. Иймээс би багаас аавыгаа даган урлагийн хүн болохоор шийдсэн. Ингээд л бүжигчин болсон доо. 

-ҮДБЭЧ-ын 65 жилийн ой тохиож байгаа юм байна. Ойдоо зориулаад ямар уран бүтээлүүд гаргаж байна вэ?
-Манай чуулга Ардын хөгжмийн хамтлагаас Үндэсний хөгжмийн их найрал болтол Монголын ард түмний дуу хуураас Үндэсний түүхэн дуулалт жүжиг, бүжгэн туульс хүртэл хөгжүүлж олон гайхалтай бүтээлийг туурвиж ирлээ. Чуулгынхаа 65 жилийн ойд зориулан энэ сарын 22-нд”Монголын их хатад” бүжгэн тууль, 25-нд “Оройн дээд” Үндэсний түүхэн дуулалт жүжиг, 28-нд “Монголын их нүүдэл Үндэсний хөгжмийн их найрлын концертыг тус тус тоглохоор бэлтгэл хангагдаад байна. 
------------------------------------------------------------------------------------------------------
Ш.Одонтуяа нь бүжиг дэглээчээс шаарддаг уран сайхны сэтгэлгээ, тавилт, дүрийн өвөрмөц онцлог, бүжгийн техник үйлдэл зэргийг мэргэжлийн ур чадвар, нүүрний хувирал, жүжиглэлттэй хослуулах шаардлагыг бүрэн ханган уран сайхны өндөр түвшинд бүжиглэж чаддаг манай тэргүүний авъяаслаг уран бүтээлч юм.

Ш.Одонтуяа нь 1987 онд мэргэжлийн бүжигчдийн улсын анхдугаар уралдаанд "Хос биелэгээ", "Унага" бүжгүүдээрээ шагналт байр, 1990 онд "Дарханы хавар " мэргэжлийн бүжигчдийн уралдаанд "Сээтэгнүүр" бүжгээр Тэргүүн байр, 1988 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон "Азийн урлагийн наадам", 1999 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон "Азийн ардын урлагийн наадам", 2000 оны БНАСАУ-ын Пхеньян хотод болсон "Хаврын баяр" урлагийн наадмуудад гоцлол болон олны танил бүжгийн төрлөөр амжилттай оролцож МӨНГӨН цом хүртсэн.

2001 онд БНАСАУ-ын Пхеньян хотноо болсон "Хаврын баяр" урлагийн наадмын уралдаанаас гоцлол бүжгийн төрлөөр Гран-При шагнал хүртэж монгол урлагийн бүжгийн гайхамшгийг дэлхий дахинд таниулахад жинтэй хувь нэмэр оруулсан.


 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • буянжаргал 2016-01-13 03:16:54
    Маш гое юм
    202.179.28.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-06 13:45:23
    Mongolchuud chin bayrlalaa baharhaj bna gaihaltai amijilt
    43.242.243.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2015-11-03 19:55:16
    унэхээр гайхалтай бүжгийн урлагт үзэгдэл болсон бусгүй
    59.153.114.152
    Мэдэгдсэн Хариулах