Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна.  Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг тодорхой болгох, цалин урамшуулал, нийгмийн хамгаалалыг зохицуулсан нэгдсэн журмын төслийг боловсруулжээ.

Энэхүү журам нь  төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна. Мөн хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үндсэн чиг үүргийг  журмаар тодорхой болгожээ. Түүнчлэн хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий  зарчим зэргийг  нарийвчлан тусгаснаас гадна  хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх аргачлал, урамшууллыг тодорхой зааж өгсөн байна.

НИТХ-аас энэхүү журмыг баталснаар  хэсгийн ахлагч нар хорооны гэрээт ажилтан байж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болов. Журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-03 05:09:37
    Албан ёсны сонгуулийн тулах ажилтан гэвэл үнэнд нийцэх байх Сонгууль төхөөд ирлээ дээ
  • ghgl;fd 2015-11-03 02:11:36
    хэсгийн ахлагч гэж юу хийсэн гэж урамшуулал авч байна. айл өрхөөрөө нэгч үзэгддэггүй хороонд ирсэн мөнгийг ах дүүгээрээ хувааж авдаг шүү дээ
  • Зочин 2015-11-03 01:45:02
    БЗД-гийн 12-р хорооны 7-р хэсэгт хэн ажилладагийг мэдэхгүй. Тэд ер юу ч хийдэггүй шүү дээ. Адаглаад хогоо ачуулах ажлыг зохион байгуулж болно биз дээ. Хотын хэм...
  • иргэн 2015-11-03 01:40:03
    төрийн мөнгөөр сонгуулийн ажил ч эхэллээ
    • togs 2015-11-03 15:08:01
      хүмүүсээ битгий нэгнийгээ муулж байгаач манай дүүргийн манай хорооны хэсгийн ахлагч бидэнд харин ч туслаж байдаг хүмүүс хороонд мөнгө ирдэггүй юм шүү юуга...