Замын-Үүд сум шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаа өргөтгөлөө
Өнгөрсөн амралтын өдөр Замын-Үүд суманд Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-ийн өргөтгөлийн ажлын нээлтийн ажиллагаа боллоо. “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-д өмнө нь 3000 тоннын багтаамжтай хоёр сав ашиглаж байсан бол нэмж 5000 тоннын хоёр, 2000 тоннын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хоёр сав, 4 вагонцистернээс 4 вагонцистернд шилжүүлэн ачих буулгах хэсэг, 2 автоцистернд ачих хэсгийг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгосон байна.

Өргөтгөлийн байгууламжууд ашиглалтад орсноор нийт 16 мянган тонн дизель түлш болон авто бензин нөөцлөх боломжтой болж байгаа ба дээрх ажлууд хийгдсэнээр Монгол улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг шилжүүлэн ачих боломж бүрдэж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.