140 хүүхдийн ортой Хүүхдийн эмнэлэгийн нээлтийн ажиллагаа болно
09.00 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
 
09.00 цагт: Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.
 
10.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулган, “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны нээлт СЗХҮТ-ийн хурлын зааланд болно.
 
11.00 цагт: Монгол орон ойн нөөцийн эдэлбэрийн үнэлгээ хийж буй анхны орон болж байгаа болон Эдэлбэрийн засаглалын сайн дурын зөвлөмжийн хүрээнд Монголд хийж буй бусад ажлын явц бодит ажил болгох алхамын талаар НҮБ-ын ХХААБ-аас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт: Монголд анх удаа бэлтгэх гэж байгаа авто машины кузов засварчны мэргэжлийн ангийн анхны хичээлийн нээлт Монгол-Солонгосын политехник коллежид болно.
 
11.00 цагт: БНСУ-ын Мёнжи эмнэлэг, НЭМГ- тай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах санал ирүүлсэн бөгөөд ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэх болсон тухай НЭМГ-ын дарга Ш.Энхбат Хангарди ордон 901 тоотод мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт:  Баянгол дүүрэгт 140 хүүхдийн ортой Хүүхдийн эмнэлэгийн нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал  /Хуучнаар Эрүүл мэндийн VII төв/ болно.
 
14.30 цагт: “Монгол Улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд болно.
 
14.30 цагт: “Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.