"Чингис" бондоос 199.1 сая ам.доллар авсан Солонгос эр хаана явна
Өнгөрсөн баасан гарагт ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилсан талаар өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл түүнийг баривчилсантай холбогдуулан улстөрийн хүрээнд нэлээн том бужигнаан оров бололтой. Учир нь Б.Батзаяаг баривчилсан талаарх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдэд хийж “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг улстөрийн захиалгаар баривчилсан. Б.Батзаяа бол зарчимч хүн” зэргээр хэлсэн нь олны анхаарлыг татаад байна.
 
Ямартай ч АН-ын хэсэг нөхөр өнгөрсөн жилээс хойш Б.Батзаяагийн талаарх баримтыг цуглуулж хуулийнханд өгсөн гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү үйл явдал биелэлээ олж түүнийг баривчлах болсон нь энэ аж. Хамгийн гол нь “Чингис” бондын мөнгөнөөс солонгос нөхөд нэлээд хэдэн саяар яригдах хэмжээний мөнгийг салхинд хийсгэсэн нь гарцаагүй үнэн.
 
Өөрөөр хэлбэл, тухайн үед “МТЗ” ТӨХК нь “Чингис” бондын мөнгөнөөс 199.1 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн данс руу шилжүүлжээ. Харин “Самсунг СТ” нь туслан гүйцэтгэгч 13 компанидаа 65 сая ам.долларыг хөрс, шорооны ажлын хөлс болгож шилжүүлсэн гэнэ. Харин үлдсэн мөнгө нь юунд зарцуулагдсан нь одоогоор тодорхойгүй байгаа учраас үүний учрыг тайлахаар хуулийнхан нэлээн няхуур ажиллаж байгаа аж.
Бидний олж мэдснээр Б.Батзаяаг цагдан хорих болсон шалтгаан нь түүний хувийн данс руу нэлээд хэмжээний мөнгө орсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан тогтоогоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, Самсунг компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь монголын нэр бүхий хүмүүсийн данс руу орсныг хууль хяналтынхан тогтоогоод зогсохгүй уг мөнгө хоёр дансаар орж ирээд, дотоодын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон байна.
         
Тиймээс л энэхүү мөнгөний угшлийн цаад эздийг нь ЗТЯ-ны тухайн үеийн нөлөө бүхий удирдлагууд гэж хардаж буй бололтой. Энэхүү дуулиан болсон асуудал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард царигийн асуудлыг хөндөж эхэлснээр “Шинэ төмөр зам” төсөлд зориулан гаргасан баримт бичгүүд нь хоорондоо зөрчилдөж өдгөө ашиг сонирхлын элдэв маргаан дагуулж ийнхүү эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан эрхмийг цагдан хорилоо гэх сэтгэгдлийг нийгэмд төрүүлэх боллоо. Эндээс харахад АН- ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрч УИХ-ын сонгуулиас өмнө хэсэг бүлэг хүнийг намнахаар шийдсэн нь энэ бололтой. Өөрөөр хэлбэл, “Шинэ төмөр зам” төслийн ажлаар далимдуулан нөлөө бүхий олон
эрхмийг Б.Батзаяагийн араас шалгуулах болов уу хэмээн эх сурвалж мэдээлж байсан. Гэтэл энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн дөрөвдүгээрт зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж эхэлсэн. Одоогоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн албан ёсны тайлбарыг өгч байна.
 
Юутай ч “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжилт авсан “Самсунг” компани "Ухаахудаг- Гашуунсухайт"-ын чиглэлийн 267 км төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн ч дээр дурьдсан "Чингис” бондын мөнгө болох 199.1 сая ам.доллар салхинд хийссэн нь тодорхой боллоо. Тэгэхээр энэ хэрэгт маш олон хүн татагдаж, “Чингис” бондын мөнгөөр хэн халаасаа дүүргэсэн бэ гэдэг их аянд хуулийнхан нэгжлэг хийхээр болчихоод байна. Гэхдээ дуулиан тариад буй “Самсунг” компаниийн захирал Солонгос эрхмийг манай хууль хяналтынхан одоогоор баривчлаагүй байгаа гэх юм билээ. Уг нь мань хүнийг барьсан тохиолдолд түүнээс маш олон хэргийн гогцоо гарч буруутан нь тогтоогдох ажээ.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-11-04 00:33:00
    Цагдаагийхан олж тогтоосон ч прокурор гэдэг " даваа" цаана нь бна даа! Урд нь яадаг байлаа? Гэхдээ бас прокуроруудын толгой нь сологдсонд найдах найдлага бнаа...
  • zochin 2015-11-03 13:09:53
    Ingej iheern yaj shiljuulj boldiinbe ajila hsen uumu
  • togoo 2015-11-03 12:43:50
    Jenko enend ugaasaa holbootoi jenko mongoliin hugjliig 10 aad Jul hoish ni tatlaa hudlaa eh oroch tsarailsan novsh
  • Zochin 2015-11-03 11:24:32
    Sain shalga tumur zamaa barisan bol mongol mungutei boloh bailaa
  • Зочин 2015-11-03 09:17:30
    Энэ мөнгөний зарцуулалтыг Хөгжлийн банк байнга хянаж байдаг шүү дээ. Тэгэж их мөнгө алга болох боломж байхгүй шүү дээ. малнуудаа
  • dash 2015-11-03 09:00:39
    Ter so-g yagaad odoo hurtel barivchlahgui baigaan? Ene chini l ergelzee toruuleed bna shuu
  • уншигч 2015-11-03 05:50:23
    ийм их мөнгө өгсөн хүнийг нь уг нь олох ёстой юм биш үү?? тэр мөнгө нь нэр бүхий 5 хүний дансанд орсон гэж байна, тэр нь тэгээд хэн гэдэг хүмүүс вэ?
  • МУ-н ИРГЭН 2015-11-03 01:17:52
    Наадуул чин ямар ч буруугүй юм бишүү. Ямар тэнэг хүмүүс байгаа биш, идэж уух мөнгөө Юу гэж өөрсдийн данс руугаа шилжүүлж байхавдээ. Ойгомжтой шд
    • Е 2015-11-03 15:54:31
      Иргэн биш тэдний гар хөл нь хамгаалаад бичээд байгаа бололтой
  • зочин 2015-11-03 00:39:03
    Алтанхуяг, бөө Батбаяр 2 дуссгасан даа, тэгээд үр хүүхдүүд маань төлчихнө өө, гэж ард түмнийг басамжилдаг луйварчин даа, сайн шалгаач ээ,