Тавантолгойг хөдөлгөхөөр 40 гишүүн нэгджээ
Тавантолгойн хөрөнгө оруулалтын тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барихаар болоод байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэв. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор санал дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулж Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж ажилласан. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай гэсэн дүгнэлт гарган тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад байгаа аж.
 
Тогтоолын төслөөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна, дотны хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн заалт оруулсан байна. Түүнээс гадна шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцаа нь саналын эрхтэй байх ёстой гэж УИХ-ын 40 гишүүн санал нэгджээ.
 
Хэрвээ УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурсан энэхүү тогтоолын төсөл батлагдвал Тавантолгойн орд газрын 51 хувийг Монгол Улс эзэмшиж, нүүрс тээвэрлэх төмөр замынхаа 51 хувийг ч эзэмших эрхтэй болох аж. Өмнө нь Засгийн газар дур мэдэн гадаадын аль нэгэн компанид 98 хувийг нь өгөх дэндүү хохиролтой, харалган гэрээ дахин хийж болохгүй гэдгийг баталгаажуулсан гэдгийг   Л.Эрдэнэчимэг гишүүн онцолсон юм. Эрх баригч АН-ын 21 гишүүн одоогоор гарын үсгээ зураад байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын тогтоолын төсөл Засгийн газраар дэмжигдэж УИХ-д орж ирсэн тохиолдолд батлагдах нь ойлгомжтой болж байна. Учир нь УИХ дахь АН- ын бүлгийн 35 гишүүний 21 нь, “Шударга ёс” эвслийн бүлгийн ес, МАН-ын бүлгийн долоо, бие даагч гурван гишүүн зураад байгаа тул энэхүү тогтоолын төсөлд З.Энхболд дарга гарын үсгээ зурах нь тодорхой. Ямартай ч Тавантолгойн нүүрс хэнд ч хэрэггүй үнс болохоосоо өмнө алгуурхан хөдөлгөөнд орох бололтой. Тэгэхгүй бол Монголын эдийн засаг зогсолтгүй хүндэрч, улстөрчдийн байдал ч улам хэцүүдэх нь ойлгомжтой юм. Харин Тавантолгойн нүүрс Монголын ард түмэнд аль хэр өгөөжөө өгөх нь дараагийн асуудал буюу одоогоор оньсого төдийхөн л байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-11-04 00:42:52
    Эрдэнэчимэгийг Чингэсийн одонгоор шагнах хэрэгтэй! Ер нь энэ одонг урлагийн голдуу хувийн чанартай элдэв юм сараачдаг хумууст огохоо болих хэрэгтэй
  • Мик 2015-11-03 14:19:18
    АН -ыг үхтэлээ дэмждэг байлаа, бляд хэрэг алга. МАН ардчилалгүй ч гэсэн Таван толгойгоо хөдөлгөчих байх гэж найдаж байна.
  • ок 2015-11-03 13:42:48
    сайн байна эрдэнэчимэгээ дэмждэг шүү
  • байрс 2015-11-03 06:36:52
    Бид эдийн засгийн хямралд ороогүй, харин улс төрийн хямралд орсон шүү дээ. 2016 онд л засацгаая даа.
  • Hun 2015-11-03 06:12:30
    Odoo ch nur unagaaj bgaad hudaldaj avah saihan tsag ni boloo bizdee nowshnuud yahaa sn medeh yumaa
  • зочин 2015-11-03 03:59:58
    удаан гацааж монголын эдийн засгийн их доройтуулаа. одоо хувааж хувь хүртэх аргаа олсон бол бага ч гэсэн хөдөлгөөнд оруулмаар юм:
    203.194.113.58
    Мэдэгдсэн Хариулах