Төрийн цагдааг хүйтэн мэсээр гэмтээсэн этгээдийг барьжээ
Албан үүргээ гүйцэтгэж  явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж  хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлж,  БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоор ахлуулсан  бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.   

Гэмт этгээд “Б” нь 50 настай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж.  Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэснээр эмнэлгийн яаралтай  тусламж авчээ. Одоогоор алба хаагчийн биеийн байдал хэвийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяраа 2015-11-03 03:30:22
    Согтуу өвгөн сая өршөөлөөр суллагдаад даараад энэ өвөл онд орохгүй юм байна, очдог газраа очъё гээд цагдаа хутгалсан дүр үзүүлсэн байна.
    202.9.43.31
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-03 01:12:32
    Ийм нэг шоронжсон юмнуудыг тэр байх ёстой газарт нь байлгахгүй яагаад чөлөөлөөд байдаг юм бэ. Зон олон амгалан амьдрах эрхтэй, түүнийг төр хариуцах үүрэгтэй шүү...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-03 00:18:30
    Урд нь шийтгүүлж байсан этгээд байна. Түүнээс биш манай зарим цагдаагийн ажилтан хүнтэй зөв харилцаж чадахгүй дээрэлхүү эрэлхүү ханддаг тал бий шүү
    103.9.89.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-11-02 14:38:27
    50 нас хүрсэн,согтуу өвгөнд хутгалуулж байдаг ямар цагдаа вэ.Цагдаагийнхаа биеийн бэлтгэл,сэтгэхүйн бэлтгэлд буюу хашир муу санаатай байхад анхаарах цаг болжээ....
    202.9.40.197
    Мэдэгдсэн Хариулах