Ниссан  өөрөө жолооддог автомашинаа туршиж байна
Ниссан өөрийн гэсэн автомат жолоодлоготой машинаа хувийн эзэмшлийн хаалттай замуудаас гадна Японы хот доторх замууд болоод хурдны зам дээр туршиж эхэллээ. Ниссан цахилгаан хөдөлгүүрт Leaf  загвар дээр үндэслэгдэн хийгдсэн   туршилтын автомашины ”Piloted Drive” (Ниссаны сүүлд танилцуулсан Intelligent Driving System-ийн нэг хэсэг )  зам дээр буюу тодорхой нөхцөлүүдэд автоматаар жолоодох программын туршилтыг явуулж  эхэлсэн юм.  Ниссаны 2016 оны сүүлчээс автомашинуудадаа суулгах энэхүү программын эхний хувилбар нь автомашиныг хурдны зам дээрх түгжрэлийн үед автоматаар жолоодох юм. Ниссан IDS-ээ сайжруулан улмаар 2018 оноос олон эгнээт замаар зорчдог болгож 2020 гэхэд хүний тусламжгүйгээр хотын замд автомашиныг бүрэн жолооддог болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.



Хотын хөл хөдөлгөөнтэй замд автомашиныг автоматаар жолооддог болгохын тулд Ниссан машинаа юмсыг орчноос нь ялган хэр хэмжээний зайд байгааг нь тодорхойлох 3 хэмжээст мэдрэгчүүд болоод өндөр хүчин чадлын лазер сканнерүүдээр тоногложээ. Мөн орчин тойрноо 360 градусын өнцгөөр бүрэн харахын тулд 20-иод камер суулгасан байна. Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт Токиогийн авто шоун дээр танилцуулсан Nissan IDS туршилтын загвар нь ч гэсэн ингэж тоноглогдсон байна.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Nissan (http://www.nissan-global.com/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.