Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлийг таслан зогсоох өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар чуулганаар 163 тоот тогтоол баталсан билээ.
 
Өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж буй энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлтэд  сэтгүүлч хүн амь насаа алдсан тохиолдол бүрийг нягтлан шалгаж, сэтгүүлчдийг ажил үүргээ аюулгүй орчинд гүйцэтгэх боломжийг хангахыг  бүх улс орны Засгийн газарт уриалсан билээ.
 
НҮБ-аас гаргасан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх” үйл ажиллагааны төлөвлөгөөнд  сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавихыг ЮНЕСКО-д үүрэг болгожээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-03 01:13:32
    “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” юу бичээд байнаа.