Х.Баттулга: Б.Батзаяаг улс төрийн зорилгоор баривчилсан
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан саатуулаад байгаа билээ. Түүнийг баривчлаад Зайсан дахь хорих газар саатуулсан гэх мэдээлэл бий. Мөн Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч баривчилсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга захирамж гаргаж Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгээр ахлуулан байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс санал дүгнэлтээ гаргаж, УИХ-ын нийт 40 гишүүн Тавантолгойг ашиглах тогтоолын төслийг өнөөдөр Засгийн газарт хүргүүлж байгаа талаар тэрээр хэлэв. Гэтэл энэ цаг үед Б.Батзаяаг баривчилсан нь цаанаа учиртай гэх.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Б.Батзаяаг цагдаагийнхан барьсан. Тэд мэдээлэл хийг. Тавантолгой тойрсон зохион байгуулалттай асуудлууд хөврөх байх. Бид баялгаа зөв зохистой ашиглах зүйтэй. Ер нь 2010 оны зургаадугаар сараас эхлээд энэ асуудалд багагүй эсрэг тэсрэг байр суурь илэрсэн. Б.Батзаяаг улс төрийн зорилгоор баривчилсан гэдгийг хэлмээр байна. Б.Батзаяа бол зарчимч хүн, А.Гансүх бол хуульч хүн шүү гэмээр байна. Зарчимч хүнээс асуудал гарахгүй байх.  Мөрдөн байцаалтын үед янз бүрийн зүйл ярьвал Б.Батзаяадаа гай болох байх гэж бодож байна. Өөр хэлэх үг алга даа”.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-16 09:39:28
    Хулгай ч л юун гуя гэдэг юм гэсэн шүү
  • bataa 2015-11-02 17:56:50
    battulgaa oor um hii.ene hujaag chi hamgaalaad hereggyi.
  • ha ha 2015-11-02 10:35:27
    helii gesen ch heleh ug baigaa yu jenko golog oo
  • user 2015-11-02 09:57:35
    Jinhene ezen ni end suuj bn.
  • Пүжий 2015-11-02 09:02:26
    Нүүрсний гэх Гансүхийг шүүсний хариу биш үү???
  • Эби 2015-11-02 08:48:37
    Женко минь үнэнд гүйцэгдлээдээ нүгэл чинь нүдээрээ гарах цаг болсон яасан их сандарч байх юм хулгайчийн хүзүү урт байдаг гэхээр нугдас хийдэг шиг яагаач үгүй бн...
  • nar mandlaa 2015-11-02 08:43:35
    Ashguidee tur mini tumur nuuree haruulaarai ard tumen bidnii umnuus
  • Ацных нь эх оронч Баттулга?!  2015-11-02 07:50:46
    Энэ товарищ удахгуй оороо араас нь залрах болтугай гэж...
  • зочин 2015-11-02 07:23:42
    Энэ этгээд чиний даалгаварыг биелүүлж байсан юм бишүү Баттулгаа.