Хөгжиж буй орнуудын дээд хэмжээний уулзалт боллоо
Боливи Улсын Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо. Тус бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэхүү хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлэгт НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр багтаж, дэлхийн хүн амын 77 хувь, эдийн засгийн 43 хувийг уг бүлгийн гишүүд эзэлдэг. Энэхүү бүлэг НҮБ-ын хүрээнд дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хөгжиж буй орнуудын тэгш эрхийг хамгаалах, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих гол зорилготой бөгөөд манай улс тус бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг.

Хурлын төгсгөлд Санта Крузын Тунхаглалыг гаргажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.