УИХ-ын дарга З.Энхболд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын иргэний агаарын “Когалымавиа” компанийн Airbus A321 онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр /2015.11.02/ Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийллээ.

Үүнд “Оросын Холбооны Улсын  “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон хувиасаа Оросын найрсаг ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэлээ илэрхийлж байна. Энэхүү осол нь нөхөж баршгүй гарз бөгөөд эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд учирсан уй гашууг монголын ард түмэн хуваалцаж байна” хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.