Сэлэнгэ аймгийн Сайхан, Хушаат сумдын соёл эдийн засгийн өдөрлөг боллоо
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийг нэлээд хэдэн жил завсарласны дараа энэ жил дахин зохион байгууллаа. Аймгийн 17 суманд зохион байгуулсан  өдөрлөгийн арга хэмжээ Сайхан, Хушаат сумдад зохион байгуулагдсанаар өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн сум өөрийн орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнээ, сумаас төрөн гарсан алдартан, авьяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж, шинэ зах зээл олгон, эргэх холбоог бий болгон өгч буйгаараа онцлогтой болж байгаа юм. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”Аймгийн Засаг даргын 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан. Бид энэхүү соёл, эдийн засгийн арга хэмжээгээрээ аймгийнхаа сумдын хөдөлмөрч ард иргэдийн хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсах боломжийг олгож байгаа юм. Цаашид ч энэ боломжийг үлдсэн зургаан сумандаа олгоно. Түүнчлэн энэ арга хэмжээг дараа дараагийн аймгийн удирдлагууд маань улам боловсронгуй болгож, уламжлуулан авч явах байх аа. Хэн нэгнээс дэмжлэг авахгүйгээр, өөрөө өөрийгөө болгоод, амьдрал ахуйгаа өөд татан авч яваа баялаг бүтээгч иргэдээ бид дэмжиж болох бүх л хэлбэрээр дэмжихийг зорьж байгаа. Дэмжих ч болно” хэмээн хэллээ. 

 “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээнд оролцож буй сумд бүхэн өөр өөрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээ  сурталчилж байлаа. Энэ удаа Сайханчууд өөрсдийн гараар бий болгосон бэлэн хувцас, бараа бүтээгдэхүүнээр голчлон оролцож байгаа бол Хушаатчууд малын ашиг шимээр бий болсон цагаан идээ, цэвэр хөрсөндөө ургуулсан элит төмс, хүнсний ногоогоороо оролцлоо.

Энэхүү “Соёл, эдийн засгийн өдөр” өдөрлөгийн үеэр Сайхан, Хушаат сумдын авьяаслаг ард иргэд  нэгдсэн концерт тоглосон нь Сүхбаатарчуудын талархлыг ихэд хүлээлээ. 


Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат Хушаат сумын соёл, эдийн засгийн өдөрлөг оролцлоо


Хушаат сумын ЗДТГ-ын дарга Захирахбаатар Шагайн спортын үлэмж дархан мэргэн /баруун гар талаас 2 дахь нь.бэлтгэлийн цамцтай хүний хажуудах/


Алдарт Тагтаа шүлгийн эзэн Дэшзэвэгийн Сэнгээгийн нэрэмжит ХУшаат сумын 12 жилийн ЕБС-ийн багш ажилчид 


Хушаат сумын ахмадын хорооны дарга Д.Оюун сумын ахмад Шура, Эрдэнэчимэг нарын хамт Соёл, эдийн засгийн өдөрлөгийн үеэр


 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.