Урьдчилгаа төлбөрийн батлан даалтын асуудал энэ сард шийдэгдэнэ
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн бямба гарагт “Буянт-Ухаа″ хорооллын ажлын явцтай танилцжээ. 

Энэ үеэр иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтын асуудлаар тайлбар хийсэн байна. Тэрээр “Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн баталгааг гаргая гэсэн. Гэтэл банкуудаас мөнгөн хэлбэрээр нь байршуул гэсэн шаардлага тавьж байна. Тиймээс банкуудтай ярилцахаас гадна эдийн засгийн тооцоо судалгаагаа нарийвчлан хийх шаардлага бий. Үнэндээ үнийн дүнгийн 90 хувьд зээл гаргана гэдэг сэтгэлийн хөөрлөөр шийдэх ажил биш. Тиймээс Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яамтай ярилцах асуудал байна. Бидний зүгээс уулзалтууд хийж, санал солилцоод явж байна. Эцсийн байдлаар санал, дүгнэлт гараагүй” хэмээсэн. Мөн хэзээ шийдэлд хүрэх тухай лавлахад 11 дүгээр сардаа багтаан эцсийн үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байгаа” хэмээжээ. 

Тэгэхээр өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас орон сууцны үнийн дүнгийн 20 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан батлан даах шийдвэр гаргасан. Эл асуудал энэ сард шийдэгдэх бололтой.
Энэ нь одоогийн байдлаар барилгын зах зээл дээр 48 мянган айлын орон сууц эзнээ хүлээж буй баримтаар илэрч байна. Нөгөөтэйгүүр “Буянт ухаа 2” хороололд захиалга өгсөн иргэдийн 90 хувь нь урьдчилгаа төлбөрийн 10 хувийг байршуулаад байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.