Н.Энхбаярын таалалд багтсан Ц.Шаравдорж МХЕГ-ын даргаар очихоор болжээ
Засаг, тєр солигдохоор хамгийн эхэнд тєрийн албаныхан бужигнадаг. Учир нь, хууль бус халаа сэлгээ, томилгоо єрнєхгvй яам, агентлаг гэж байдаггvй. Угтаа бол хэд хэдэн нам хамтарч Засгийн газар байгуулах болохоор тэдний хооронд албан тушаал, сандал ширээний тєлєєх “дайн” бvр ч ширvvсдэг. Тухайлбал, хэдэн яамны сайдын суудлыг аль намын, хэнд єгєх вэ гэх мэтээр нэлээд ширvvхэн дайн дэгддэг гэж ойлгож болно.

Дараа нь тухайн яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн дарга нарын асуудал яригдана. Бас л манай, танай нам хэмээн хэрэлдэж, хэлэлцэн албан тушаалын хувиарлалтаа хийдэг. Ийм нэгэн гаж тохиролцоо єнєєгийн нийгэмд тогтсон ёс болчихоод байна. Vvний vр дvнд ажил, мэргэжлийн туршлагагvй, албан ажлаа ч мэдэхгvй, “утсан хvvхэлдэй”-нvvд тєрийн албанд шургална. Олон жил тогтвортой ажилласан, туршлагатай, чадвартай, салбараа биш юм аа гэхэд, ажлаа арван хуруу шигээ мэддэг тєрийн зарим албан тушаалтан лааз єшиглєж, золиосонд гарна. Муу амлаж байгаа юм биш. Энэ бол єнєєгийн нийгэмд vйлчилж, хэрэгжиж буй бичигдээгvй хууль. Тэгвэл Шийдлийн Засгийн газрын зарим нэг сайд нар єєрчлєгдєж ажлаа авсан ч яам, агентлаг болон тєрийн албаныхныг нэг хэсэгтээ хєдєлгєєнд оруулахгvй байцгааж байсан. Тухайлбал, Шийдлийн Засгийн газрын Шадар суудлын суудалд МАХН-ын гишvvн, УИХ-ын гишvvн Ц.Оюунбаатар томилогдсон билээ. Бидний олж мэдсэнээр МАХН-ын мэдэлд зургаан агентлаг хувиарлагдсан байна.

Тухайлбал, ШЄХТГ, Худалдан авах ажиллагааны газар, Стандарчлал хэмжилзvйн газар, ОБЕГ, МХЕГ, Оюуны Ємчийн газруудыг авахаар болжээ. Гэтэл ирэх оны нэгдvгээр сарын 01-нээс эхлэн Засгийн газрын хэрэгжvvлэгч болоод тохируулагч зарим агентлагуудыг нэгтэж, зарим агентлагийг татан буулгах тєсєл боловсруулсан юм. Єєрєєр хэлбэл, vйл ажиллагааны чиглэл нь адил ч тус тусдаа удирдлагатай агентлагуудыг нэгтгэж нэг удирдлагад оруулахаар болжээ. Тодруулбал, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Ашигт малтмал, газрын тосны агентлаг болгох бол Татварын ерєнхий газар, Гаалийн ерєнхий газрыг нэгтгэж Vндэсний орлогын газар болгох зэрэг тєслийг боловсруулсан билээ.

Тиймээс МАХН-ынхан МХЕГ, ОБЕГ гэсэн хоёр томоохон агентлагаа нэн тvрvvнд авахаар болсон байна. Мэдээж Засгийн газар яам агентлагийг нийлvvлсний дараа тус намынхан єєрсдєдєє олгогдсон квотоо тоо ёсоор нь авах нь ойлгомжтой. Тухайлбал, МХЕГ-ын даргаар Ц.Шаравдоржийг томилохоор болсон байна. Гэхдээ энэхvv томилгоо Засгийн газрын хуралдаанаар орж байж шийдэгдэх аж. Харин Ц.Шаравдорж ийм хариуцлагатай албан тушаалд томилж болохгvй хэмээн намынх нь зарим нєхєд vзэж байгаа юм билээ. Єєрєєр хэлбэл, нэгдvгээрт нь тvvний нас сvvдэр єндєр болсон, хоёрдугаарт нь эхнэр Ц.Эрдэнэчулуун нь Дорноговьд зургаан давхар зочид буудалтай, Ємнєговьд дугуй хэлбэртэй том буудал, байшинтай хатагтай єрєє тєлєхгvй "луу унжиж" яваа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа зурайж байсан. Єєрєєр хэлбэл, тэрбээр хуучин “Зоос” банкнаас гурван ч удаа их хэмжээний зээл авсан бєгєєд єнєє хэр нь єрєє тєлєлгvй, зугтсаар байгаа гэх юм билээ. Єдгєє "Зоос" банк татан буугдсан ч гэлээ єр барагдуулах албаныхан тvvний хойноос хєєцєлддєг ч заргачаараа зартай, алдартай хуульчийн гэргийгээс сохор зоос ч авч чадахгvй аргаа барж сонинд хvртэл зар тавьж байх вэ дээ. Уг нь МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг, Ц.Шаравдорж, МХЕГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ц.Батсайхан нарын нэр яригдаж байсан. Тvvнчлэн сvvлд нь МАХН-ын Гvйцэтгэх товчооны хурлаар ємнє нь МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Д. Батмєнх олонхийн санал авсан ч улстєрийн тогоонд нэлээн удаа чанагдсан гэх Ц.Шаравдоржид боломжоо алджээ. Ямартай ч Єршєєлийн хууль єнгєрсєн пvрэв гарагт батлагдсан. Олон нийт хийгээд намууд дараагийн нvvдлээ хийх гэж байна гэсэн яриаг хvртэл гаргаад амжсан. Тэгэхээр Н.Энхбаяр даргын таалалд багтсан Ц.Шаравдорж МХЕГ-т очоод чадвартай мэргэжлийн боловсон хvчнvvдээ битгий самраасай л гэж хvсэх байна даа. “Нам дагавал ам тостоно” гэж vнэн vг бололтой.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ойн савдаг 2015-11-02 06:23:41
    энэ авгай сольсон этгээд бас нам дамжин элдэв албан тушаалд очоод байх юмдаа. Үүний оронд чадвартай гайгүй мэргэжилтэн олдохгүй л байнаа даа.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Бөөлжлөө 2015-11-02 05:59:50
    төмпөн байн уу
    202.179.29.121
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-02 03:49:12
    ТНБД чинь уул нь Төрийн жинхэнэ албан хаагч биш үү, Сонгон шалгаруулалт энэ тэр гээд хуулийн заалт баймаар л юм
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-02 03:40:52
    Төрийн албанд улс төр орохгүй хуульд өөрчлөлт оруулж байна гэж яриад байх юм, одоогийн Төрийн албаны хуулинд байгаа шүүдээ, мөрдөхгүй л байгаа болохоос
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Алмас!!! 2015-11-02 03:23:32
    Намбарван ч монголын төрийг самарч ханахгүй алмас юмаа!!!!
    122.201.21.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-02 03:05:35
    Төрийн албыг ч самарч байна даа, төрийн жинхэнэ албанд уул нь нам хамаарахгүй хуулийн заалт одоо ч байгаа шүүдээ, юу ч гэхэв дээ, АН, МАХН, МАН-ынхан минь
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-11-02 02:51:59
    МХЕГ gedegchin tegeed yu yum be. setguulch guai.
    202.9.43.107
    Мэдэгдсэн Хариулах
    • Anu 2015-11-02 23:35:50
      Minii oilgoj baigaagaar Mergejliin Hyanatiin Erunhii Gazar bolov uu.
      173.73.102.211
      Мэдэгдсэн Хариулах