Орос шумбагч завинуудад онцгой анхаарал хандуулна
Оросын тэнгисийн цэргийн хүчний үйл ажиллагаа сүүлийн үед эрс идэвхжиж байгаад АНУ зохих ёсны хариу бэлдэж байгаа гэнэ. Энэ тухай Америкийн Тэнгисийн цэргийн хүчний Ерөнхий командлагч, адмирал Жон Ричардсон мэдэгджээ. Тэрээр Америкийн Батлан хамгаалахын удирдлагаас зөв тэнцвэр, хангалттай идэвхийг тогтоон барихад хангалттай байлгах зорилгод нийцүүлэн хүчээ зөв хувиарлах болно гэжээ. Ингэхдээ Оросын шумбагч завинуудын хийж байгаа бүхнийг онцгой анхаарна гэсэн байна. Учир нь, сүүлийн үед Оросын шумбагч завинууд Атлантын далай дахь Америкийн харилцаа холбооны шугамуудыг ихэд анхаарч байгаа тухай мэдээлэл гарч байгаа юм. Энэ талаар адмирал Ричардсон хэлэхдээ “Энэ бол мэдээллийн системийн хувьд том аюул дагуулж байгаа тул манай аюулгүй байдал, сайн сайхны хувьд чухал ач холбогдолтой” гэжээ.
 
Америкийн адмирал нь Зөвлөлт задран унаснаас хойш анх удаагаа Орос нь тэнгис, далай дахь цэргийн усан онгоцны идэвх, тоогоо эрс нэмэгдүүлэх болсон шалтгааныг тайлбарлахдаа Путин олон улсын чухал асуудлуудын шийдэлд өөрийн оролцоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэсэн байна. Мөн Каспийн тэнгисээс Сири дэх алан хядагчдын байрлал руу далавчит пуужин харвасан явдлыг хүчээ харуулсан чухал үйл явдал гэжээ.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.