Аргентин улстай ХАА-н салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн яамны Улс төр, бүтцийн зохицуулалт, хөдөө аж ахуйн онцгой байдлын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хавьер Родригез нар хоёр орны хооронд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Тус санамж бичгийн дагуу талууд харилцан сонирхсон сэдвээр хамтарсан судалгаа явуулах, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гарц, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулахад чиглэсэн хамтарсан үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, үхэр бордох технологи дамжуулах, махны үхрийн загвар аж ахуйг байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, малын эрүүл мэндийг сайжруулах, вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Энэхүү санамж бичгийн төслийг Латин Америкийн зарим орны мал аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцах зорилгоор Улсын Их хурлын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсгийн  2014 оны 3 дугаар сард Бразил, Аргентин, Уругвай зэрэг орнуудад хийсэн ажлын айлчлалын үеэр тохиролцсон юм.

Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нь Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Махны Конгресс” –ын 20 дугаар их хуралд оролцож байгаа билээ.  
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.