Синайн хойг дээгүүр нислэг хийхийг түр хугацаагаар хориглов
Египетийн Шарм-эш-Шейхээс Санкт-Петербург хүрэх нислэг гүйцэтгэж байсан “Airbus А321” сүйрсэнтэй холбоотойгоор Синайн хойгийн умард хэсэг дээгүүр бүх л төрлийн нислэг хийхийг түр хугацаагаар хориглосон байна. Энэ ослын улмас Оросын “Когалымавиа” компанийн түрээслэн авсан “Airbus А321” онгоцонд нисч байсан 217 зорчигч, багийн долоон гишүүд бүгд амиа алджээ. Сүйрлийн шалтгааны талаар алан хядах ажиллагаанаас эхлээд төрөл бүрийн таамаг дэвшүүлээд байгаа.
 
Одоогоор Синайн хойг дахь онгоц сүйрсэн хэсэгт Оросын Онц байдлын яам болон Египетийн эрх баригчид, Египетийн армийн хамгаалалт дор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мөн онгоц нь түрээсийнх, албан ёсоор бол Ирландад бүртгэлтэй, хамгийн сүүлд Ирландад бүрэн хэмжээний үзлэг засварт орж байсан тул тус улсын нислэгийн аюулгүй байдлын шинжээчид Египетэд хүрэлцэн иржээ.
 
Онгоцны хоёр хар хайрцгийг олсон бөгөөд өнөөдөр тэдгээрт хадгалагдаж байгаа бичлэгийг шалгаж эхэлнэ.

 Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-02 03:51:01
    хөөрхийдөө олон гэмгүй хүмүүс үрэгдэж дээ