Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршлын зурваст газар нь орсон иргэдэд нөхөн олговор олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 456 сая 801мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав. 
 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.