Улаанбаатарын замын ачаалал 40 хувиар буурсан
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц харицсан орлогч Н.Гантөмөр дарга ойрын үед тун ч их ажилтай, байсхийгээд л тууз хайчилж, нийслэл тойрсон олон шинэ замг нээсээр яваа. Хамгийн сүүлд л гэхэд олон жил ярьса ч шинэчилж чадахгүй байсан Сонсголонгийн хүнд даацын замыг нээсэн нь Улаанбаатарын баруун талын замын асуудалд томоохон дэвшил гаргасан гэж дүгнэж болно. Мөн Дамбадаржаагийн улзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх, Улиастай-Гацуурт чиглэлийн гээд олон замыг өнгөрсөн зун, намар бүрэн ашиглалтад оруулсан билээ. Удахгүй 60 жилийн настай Налайхын замыг зургаан эгнээ болгон өргөжүүлэн, шинэчлэх ажил эхлэх аж. Энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг биечлэн удирдсан Н.Гантөмөр даргатай уулзаж ярилцлаа.
 
-Хамгийн сүүлд Сонсголонгийн хүнд даацын замыг ашиглалтад оруулснаар Улаанбаатарын баруун талд автомашины бөөгнөрөл үүсэх нь харьцангуй багассан талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байна лээ. Сонсголонгийн замын үзүүлэлт, эдэлгээний талаар сонирхуулахгүй юу?
 
-Тав хоногийн өмнө байнгын ашиглалтад оруулсан Сонсголонгийн чиглэлийн 5.5 км зам бол Монголд анх удаа хийгдсэн, хүнд даацын маш сайн чанартай зам болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилсэн энэ замыг “Арц Суварга", “Бадрах Ойл” ХХК-ууд ХБНГУ-ын "Wirtgen" группын SP 500, АНУ-ын “Go- maco” брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материал ашиглан барьж гүйцэтгэлээ. Шинээр оруулж ирсэн тэдгээр машинууд нь минутад дөрвөн метр өргөн 26 см зузаан, нэг метр урт бетон зам дэвсэх хүчин чадалтай учир богино хугацааанд чанартай зам тавьж чадсан. Энд сонирхуулах үүднээс хэлэхэд Сонсголон чиглэлийн авто замыг 1971 онд 280 м гүүрийн хамт барьсан юм билээ.
 
Түүнээс хойш том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчдог, ачаалал ихтэй зам учраас 90 гаруй хувийн эвдрэлтэй болоод байсан. Тиймээс ч энэхүү хэрэгцээ шаардлага, онцлогт тохируулж, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийг 16 метр өргөн, хажуугаараа дугуйн болон явган замтай, суурийн үеэс гадна зөвхөн бетон хучилтын зузааныг нь 26 см байхаар тооцож хийсэн. Уг замын нийт төсөвт өртөг 23 тэрбум төгрөг болсноос 16 тэрбум нь даацын замын өртөг бол бусад нь замыг өргөтгөх, инженерийн дэд бүтцийн ажлын зардалд зарцуулагдсан.
 
Тухайлбал, энэ замд нийтдээ 100 гаруй сэтэлгээ хийж, ДЦС-4 болон бусад томоохон байгууллагын дэд бүтэцтэй уялдуулсан учраас инженерийн байгууламжийн зардал харьцангуй өндөр гарсан юм.
 
-Сайн, муугаараа дуудуулсаар байгаа ч сүүлийн гурван жилд Улаанбаатарын дэд бүтэц, ялангуяа авто замын салбарт мэдэгдэхүйц ахиц, дэвшил гарлаа. Ер нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот хэдэн км засмал замтай болсон юм бол?
 
-Өнөөдөр Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй км засмал зам байгаагийн 250 км замыг сүүлийн гурван жилд шинээр тавьсан. Мөн 100 орчим уулзварыг өргөтгөн шинэчилсэний үр дүнд Улаанбаатарын замын ачаалал 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гурван жилийн өмнө зуслангийн зам, Улиастай- Гацууртын зам, Сонсголонгийн зам ямархуу байсныг ялангуяа жолооч нар сайн санаж байгаа байх. Одоо ямар болсныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хуучин бол жаахан нөхөөс тавьсан болоод жилийн жилд зууралддаг байсан. Тэгвэл Улаанбаатар хот шинэ удирдлагатай болж шинэ арга барилаар ажилласнаас хойш хот тойрсон зам үндсэндээ шинэчлэгдэж, дуусах шатандаа ороод явж байна.
-Өнгөрсөн долоо хоногт Сонсголонгийн замаас гадна хойшоо Шарга моры чиглэлийн зуслангийн зам, зүүн тийшээ Улиастай- Гацууртын замыг ашиглалтад оруулсан. Ялангуяа байнгын хөл хөдөлгөөн ихтэй байдаг зуслангийн замыг ганц зуны дотор хэрхэн барьж ашиглалтад оруулж чадав?
 
-Шарга морьт, Хандгайтын чиглэлийн зуслангийн зам бол баригдаад 30 гаруй жил болсон, ихээхэн хөл хөдөлгөөнтэй зам гэдгийг нийслэлчүүд мэднэ. Үе үеийн хотын удирдлагууд зуслангийн замыг шинэчлэхээр оролддог ч байнгын хөл хөдөлгөөнөөс нь болоод нөхөөс тавихаас хэтэрдэггүй байсан. Харин Э.Бат-Үүл дарга зоригтой шийдвэр гаргаж өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд гэрээ нь хийгдэж, наадмын өмнөхөн ажил нь эхэлсэн юм. Гэрээ ёсоор Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт хүртэлх 16.34 км замыг нийслэлийн өдрөөр хүлээлгэж өгөх графиктай байсан. Тэр ёсоор ажлаа гүйцэтгэж дуусгасан. Дээрх замын хувьд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн уулзвар хүртэлх есөн метрийн өргөнтэй, долоон сантиметрийн зузаантай, 7.8 тэрбум төгрөгийн өртөгтэй таван километр замыг "Эрдэнэ зам" компани тавьсан. Дээрх замын хөдөлгөөнийг нээсний дараа хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5метрийн өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
 
Харин Шадивлангийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх зам, Шарга морьтын зуслангийн зам, Шарга морьтын төмөрбетон гүүрээс Хандгайт чиглэлийн замын ажлыг "Улаанбаатар нэгтгэл", “Төгсзам", "Наранбулаг хан" гэсэн компаниуд гэрээ ёсоор үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Хотын удирдлагын зүгээс хот тойрсон замуудад ихээхэн хөрөнгө, хүч зарцуулаад байгаагийн учир нь 2012 оны сонгуулийн дараа “Хот шиг хот болъё” гэсэн хөтөлбөр дэвшүүлж, түүнийгээ л хэрэгжүүлээд явж байгаа юм. Бидний зүгээс Улаанбаатарчуудыг хамгийн их бухимдуулдаг, стресст оруулдаг замын түгжрэлийг бууруулах хамгийн зөв менежмент бол эхлээд замаа сайжруулах, дараа нь нийтийн тээврийг соёлтой, хүртээмжтэй, хурдан шуурхай болгох гэж үзэж гол ажлаа тийш нь чиглүүлсэн юм. Нийтийн тээвэр хурдан шуурхай, соёлтой үйлчлээд эхэлбэл хүн болгон хувийн машин руу хошуураад байдгаа больж, замын түгжрэл ч тэр хэрээр багасах нь тодорхой шүү дээ.
-Улаанбаатарчуудын бухимдал, стрессын гол хүчин зүйл нь замын түгжрэл гэж тодорхойлсоны үндсэн дээр хотын захын замуудаа эхэлж барьж авчээ дээ?
 
-Бид эхлээд Гацууртын 11, Өлзийтийн 9.9, Сонсголонгийн 5.5 км гээд томоохон замуудыг эхэлж барьж авсан нь цаанаа хот төлөвлөлт, шинэ суурьшлын бүсүүд үүсгэх гээд том асуудлуудыг зэрэг шийдээд явах чухал ач холбогдолтой юм. Одоо дараагийн томоохон замын ажил бол ашиглалтад ороод 60 гаруй жил болж байгаа Налайхын замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажил үлдсэн байгаа. Ашиглалтад ороод 60 жил болсон, багагүй осол аваар гардаг Налайхын замыг ирэх хавар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэчлэхээр болоод байна.
 
-Нийтийн тээврийн мөнгө хураах үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд хоёр cap гаруй болж байна. Эхэндээ жаахан хэл ам гарсан ч нийслэлчүүд нийтийн тээврийн шинэ үйлчилгээнд дасан зохицож эхэллээ. Харин давтан суулт үнэгүй болох асуудал нэг мөр шийдэгдсэн үү?
 
-Нийтийн  тээврийг хөгжүүлэх асуудлын  хүрээнд кондукторгүй болгож  цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг өнгөрсөн долоодугаар сарын 29- нд эхлүүлж, наймдугаар сарын 5-наас хэрэгжсэн. Сая төсөв төлөвлөгөөндөө бүх асуудлаа суулгаж, хурлаар шийдээд энэ сарын 7-ноос дахин буюу дамжин суултыг үнэгүй болгох шийдвэрийг гаргасан. Нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан нийтийн тээврийг цахимжуулах хөтөлбөрт манай иргэд маш идэвхтэй хамрагдаж, одоогоор 550 гаруй мянган иргэн смарт картаар үйлчлүүлж байгаа тооцоо гарсан байна лээ. Ер нь бол 750 орчим мянган иргэн смарт картаар үйлчлүүлэх ёстой юм. Нийслэлчүүд тэр хэмжээнд смарт картаар үйлчлүүлээд явчихвал хотын соёл, нийтийн тээврийн үйлчилгээнд тэр хэмжээгээр хөгжил, дэвшил гарах учиртай.
 
-Хотыг цахилгаан эрчим хүч, дулаанаар хангах асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа вэ?
 
-Эхнээсээ шийдэгдээд явж байгааг Улаанбаатарын зүүн талд амьдардаг иргэд илүүтэй мэдэрч байгаа болов уу. Би энд Амгалангийн дулааны станцыг нэрлэх байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн өмчит “УС-15” халаалтын зуух байсныг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай Амгалан дулааны станцыг барьж ашиглалтад оруулсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-аас орж ирсэн хөрөнгөөр Амгалан дулааны станцыг байгуулснаар өнөөдөр Улаанбаатарын зүүн талын 50 мянга гаруй айлыг дулаан, цахилгаанаар найдвартай хангаж байна. Энэ бол сүүлийн 40 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт шүү дээ.
 
-Урьд нь Улаанбаатарчууд Яармагийн дэнж дээр шороон дунд нааддаг байсан. Тэгвэл наадам тойрсон томоохон бүтээн байгуулалтын нэг “Хүй долоон худаг”-ийн наадмын талбайг эцсийн байдлаар нь ашиглалтад оруулсан уу?
 
-“Хүн долоон худаг”-ийн наадмын талбайн бүтээн байгуулалт бол сүүлийн гурван жилд хийгдсэн бас нэгэн томоохон бүтээн байгуулалтын тоонд зүй ёсоор орно. "Хүй долоон худаг” руу 8.8 км засмал зам тавьж, 8000 орчим авто машины талбайтай иж бүрэн цогцолборыг барьж байгуулсан. Гэхдээ “Хүй долоон худаг"- ын бүтээн байгуулалтын ажил хойшид ч үргэлжлэн хийгдээд явна.
 
-Сүүлийн гурван жилд шинэчлэн сайжруулсан, шинээр тавьсан замууд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр л санхүүжүүлэгдэж байгаа юу?
 
-Бид энэ талаар судалгаа хийж үзэхэд үндсэндээ дөрвөн эх үүсвэрээр санхүүжүүлэгдэж байгаа нь тодорхой болсон. Мэдээж улсын төсөв, нийслэлийн төсөв, Хөгжлийн банк буюу гадны зээл тусламжаар, концесс буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн эх үүсвэрээр санхүүжүүлэгдэж байгаа юм. Одоогоор 80 гаруй км замыг шинээр тавьсан бол 160 гаруй км замыг шинэчлэн сайжруулж, засч янзалсан байна. Товчхондоо сүүлийн гурван жилд нийслэлийн авто зам ямар ч гэсэн тэгтлээ нүүр улайлгаад байхааргүй шинэчлэгдэн  сайжирсан гэж итгэлтэй дүгнэж болно.
 
-Одоо Толгойтын замыг л хурдан шинэчлээсэй гэсэн хүлээлт тэр чиглэлийн иргэдэд байдаг юм билээ?
-Толгойт чиглэлийн зам бол бас л олон жил болж байгаа нэлээн муудсан зам. Бид 2016 оны төсөвт БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дөрвөн том гүүр байгуулахаар тусгасан байгаа. Хоёр гүүрний зураг төсөл нь бэлэн болж, гэрээ нь зурагдаад ирэх хавар шууд ажлаа эхлэх юм. Энэ нь Замын цагдаагийн уулзвар, Яармагийн хос гүүр юм. Яармагийн гүүрийг хос болгох гэж байгаа нь Сонсголонгийн зам дөрвөн эгнээ болсонтой уялдан зайлшгүй хос болгох шаардлагатай болсон. Мөн Баянзүрхийн товчоон дээр хос гүүр байгуулна. Налайхын замын бүх зураг төсөл нь хийгдчихсэн байгаа. Налайхын 17.8 км зам нь зургаан эгнээ Нисэх, Яармагийн зам шиг зам 2016 онд бүрэн хийгдэж дуусна.
 
 Хамгийн сүүлд Энхтайвны гүүрний зүүн талд Олон улсын стандартад нэлээн ойртуулсан нүхэн гарц хийж ашиглалтад орууллаа. Яг ийм нүхэн гарцыг Нарны гүүр, Дүнжингаравын гүүр хоёрын ойролцоо хийхээр төлөвлөж зураг төсөл нь хийгдэж байгаа. Бидний зүгээс “Дөрвөн гүүр, дөрвөн гарц" гэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлснээр Улаанбаатарын замын түгжрэл, бөөгнөрөлийг багасгахад дорвитой нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа юм.
 
-Та бол Улаанбаатарын замаас гадна дэд бүтэц хариуцсан орлогч. Хотын төвийн магистраль шугамыг сольж дууссан уу. Зарим газар нь дутуу орхисон зүйл байна уу, үгүй юу. Энэ талын шинэчлэх ажил мэдээж их байгаа байх даа?
 
-Мэдээж тэр талд шинэчлэх, сайжруулах ажил бол дуусахгүй үргэлжлээд явна л даа. “3-ын А, Б магистраль" буюу дулааны хангамжийг    сайжруулах,  өргөтгөн шинэчлэх төслийг та асууж байх шиг байна. Энэ томоохон ажил ноднингийн арванхоёрдугаар сард гэрээ нь хийгдэж, “Хөгжлийн банк"-ны санхүүжилтээр эхэлсэн. Энэ төслийн хүрээнд 8000 айлын дулааны асуудлыг шийдэх, гэр хорооллын дахин төлөвлөлт дээр хийгдэж байгаа том ажил л даа. Энхтайвны өргөн чөлөө нь Улаанбаатарын дулааны 70- 80 хувийн ачааллыг авч байдаг хамгийн том урсгал, чиглэл шүү дээ.
 
Улаанбаатар хотын ихэнх ачааллыг авч байдаг энэ шугамын Драмын театраас Төв шуудан, Баруун дөрвөн зам гээд ойролцоогоор 1.5 км дулааны өргөтгөлийг хонгилын байгууламжаар хийж дуусгасан. Энэ ажил өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд эхэлж наадмаар 10 хоног завсарлаад наймдугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх ёстой байсан ч энэ ажлыг гүйцэтгэсэн “Хангилцаг” компани гэрээнд заасан хугацаанаас тав хоногийн өмнө чанарын өндөр үзүүлэлттэйгээр хүлээлгэж өгсөнд хотын удирдлагуудын зүгээс их талархалтай хүлээж авсан. Энэ ажлыг бусдад ямар ч садаа дарамт учруулалгүйгээр маш хурдан, чанартай гүйцэтгэснийг        тэмдэглэн хэлэх ёстой. Бид энэ ажлыг гүйцэтгэсэн компаниас өдөрт гурван удаа мэдээ авч байсан.
-Сүүлийн үед  Цэвэрлэх байгууламжийн үнэр Улаанбаатар даяар үнэртдэг боллоо. Энэ асуудлыг шийдэх гарц харагдана уу?
-Өнөөдөр  Цэвэрлэх байгууламж Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн. 50 гаруй жилийн насжилттай энэ байгууламж өнөөдөр бохир усаа цэвэрлэж, лагаа боловсруулж чадахгүй байгаа. Өнөөдөр хоногтоо 1500 метр куб лагийг ил талбайд хатааж байгаагаас Улаанбаатар даяар эвгүй үнэр үнэртэх болсон. Цэвэрлэх байгууламжийн хувьд сүүлийн 25-30 жилд хуримтлагдсан 450 мянган метр куб лаг байгааг удирдлагууд нь бидэнд мэдээлж байгаа. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал үндсэндээ сүүлийн 15 жил яригдаж байгаа ч шийдэж чадахгүй л яваад байна. 2014 оны төсөвт зургаан тэрбум төгрөг суулгаснаар шинэ Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг Францын “Виля” гэдэг компани хийж байгаа.
 
Нарийвчилсан зураг нь ирэх оны хоёрдугаар сард дуусч, барих ажилд орно. Бидний зүгээс шинэ Цэвэрлэх байгууламжийг одоогийн Цэвэрлэх байгууламжийн баруун талд 300 тэрбум төгрөгийн өртөгөөр, дөрвөөс таван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна гэж тооцоолж байгаа. Шинэ байгууламж нь бохирдол, лагаа буцаан боловсруулж, өөрийнхөө дулаан, эрчим хүчийг хангах зориулалттай технологитой байхаар тооцож зураг төсөл нь хийгдэж байгаа. ТЭЗҮ нь ерөнхийдөө дуусч байгааг Цэвэрлэх байгууламжийн удирдлагууд бидэнд мэдээлсэн.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ....BUYANAA.  2015-11-03 02:35:48
    .......BARIGSAN ZAMUUD MAANI BOROONII US ZAILUULAKH TSOONOGIIG KHER KHIISEN UM BOLDOO....kHEDEN JILIIN NASTAI ZAM BOL..DOO....!!!!
  • зочин 2015-11-03 00:35:14
    ЭНэ одоо доромжлоод байна уу, өчнөөн хувь эхэссэн байхад буурсан гээд байхын , эсвэл согтуу байгаа юм уу, 15 минут явдаг газар 50 минут явдаг болсон байна, үнэн...
  • monx orgil 2015-11-02 12:24:19
    xudlaa yariad xaxa
  • хамарт 2015-11-02 11:39:50
    Татвараа буцааж авъя эсвэл дугаарын хязгаарлалтаа больж үз.40 хувь ачаалал буурцан юм бол
  • а 2015-11-02 11:12:49
    НЭЭРЭЭ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ,ЗАМ УУЛЗВАРУУД ман-н ҮЕЭЭС ШАЛ ДОРДСОН БАЙГАА ТИЙМЭЭ? ОДОО БҮГДЭЭРЭЭ ТААЦГААЯ АЛЬ НАМЫН ИНГЭЖ БИЧЭЭД БАЙНА ВЭ?
    • зочин 2015-11-03 00:36:49
      Замын уулзваруудад хэдэн төгрөг зарцуулсаныг мэдэх үү, хэдийг нь зувчуулсаныг мэдэх үү, мал аа, чи чиний үр хүүхэд тэр өрийг төлнө,
    • mik 2015-11-02 11:44:26
      Nuguu tsalintai kommentchid l bhgui yu.bolj bgaa butej bgaa zuilsiig uur nam hiivel zaaval harluulj buruushaaj bdag.saihan l bolson sh d.
  • зочин  2015-11-02 10:42:34
    40% нь ч хаашаа юм. ямар ч байсан. их буурсан нь үнэн шүүдээ. 3, 4өмнө зам хэзээ л ийм байлаа. одоо бол автобусаар явахад үнэхээр амар болсон.
  • zochin 2015-11-02 09:19:08
    40хувь буусан юм бол дугаарын хязгаарлалтаа зогсоо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
  • naa 2015-11-02 06:34:12
    40% buursanch gehshig ene yaasan teneg muu novsh be ajil hiidguin engeed haragdaj baigaa yum buurah baitgai 40% nemegdcheed baihad
  • j 2015-11-02 06:11:07
    kkkkkkkkkkkkkkk shaaj iinee
  • po 2015-11-02 05:11:57
    oroi 6d baruun 4zamaas 13 hurtel yvuulj uzvvleh ymsan alban tasalgaanii tsonhoor amidral shn haragdana
  • новшнуудад 2015-11-02 05:11:21
    ийм тэнэг малуудаар улс эх орноо тоглуулж байх ч гэж дээ
  • ИРГЭНП 2015-11-02 04:32:45
    ХУДАЛЧАААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА
  • Зочин 2015-11-02 02:05:56
    Толгойт орбитын замаа яах вэ