БСШУЯ-нд сайд Л.Гантөмөр 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна

10.00 цагт  БЗД 26 дугаар хорооны “Энканто” хотход “Лифтийн туршилт, шинжилгээ, үзлэг тооллого хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх” нь хэлэлцүүлэгтэй. МХЕГ, Барилгын хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл, лифт угсрах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, холбогдох төрийн бус байгууллага, аймгуудын Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл оролцоно.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк Хөдөлмөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр болон дахин төлөвлөлтийн төсөл дээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

11.30 цагт БСШУЯ-нд сайд Л.Гантөмөр 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна. Докторын дараах судалгаанд олгодог уламжлалт энэхүү тэтгэлгийг тухайн жил эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтэд хүртдэг.

12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Налайх дүүрэгт буудуулж амиа алдсан хохирогч залуугийн аавыг цагдаагийн байгууллагаас заналхийлсэн талаар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.