Монгол улс зургаа дахь удаагаа Өршөөлийн хуулийг баталлаа
Нийгэмд нэлээд хүлээлт үүсгэж, энэ хэрээрээ талцал, хэрүүлийн бай болсон Өршөөлийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталлаа. Энэ хуулийг Монгол улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойд зориулан гаргасан. УИХ өнгөрсөн наймдугаар сард ээлжит бусаар хуралдаж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг энэ хуулиар өршөөн суллахаар болсон нь араасаа олон олон шүүмжлэлийг дагуулж, олон түмний эсэргүүцэлтэй тулгарсан.

Ингээд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига, албан тушаалын  хэрэгтнүүдийг өршөөж болохгүй хэмээн хэсэгчилэн хориг тавьснаар хуулийн батлагдан гарах хугацаа сунжирсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу, үгүй юу хэмээн олон нийт хүлээж суусан. Ингээд бүтэн хоёр сарын дараа Монгол Улс зургаа дахь удаагаа Өршөөлийн хуулийг баталсан нь энэ юм. Энэ хуулиар ажлын 1700 орчим хоригдол суллагдан гарна гэсэн урьдчилсан тооцоо бий.  

Энэ удаагийн Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын болон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүйгээр болсон. Харин бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулахаар болсон билээ. Хууль батлагдан гарсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх учиртай.

Харин удахгүй олны анхаарлыг татаж байсан томоохон хэргийг эзэд өршөөгдөн гарах нь тодорхой болоод байгаа.Тодруулбал МИАТ-ийн экс удирдлагууд болох Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Суурьтогтох нар төрийн өршөөлд хамрагдах нь тодорхой болсон.  Тэднийг дайны эрсдлийн сан нэрээр мөнгө угаасан /166.3/, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн /150.3/ хэрэгт буруутгаж, 10-13 жилийн хорих ял шийтгэсэн байдаг. Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1 буюу өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн зүйл, заалтуудад дээрх хоёр зүйл заалт багтаагүй. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан гэмт хэрэгтнүүдийг төр өршөөхөөр болж байгаа юм. 

Мөн төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтрэхийг завдаж, хотын төвд буун дуу гаргасан “Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөнө. Тэрбээр шүүхээс  долоон жилийн хоригдох  ял сонсоод байсан билээ. Түүнийг анхан шатны шүүхээс түүнийг 177.2 буюу зандалчлах, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж, бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Харин давж заалдах шатны шүүхээс зандалчлах зүйл ангийг арай хөнгөвчилж, 177.1-ээр буруутгасан. Өршөөлийн хуулиар 177.2 буюу зандалчлах гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй байхаар тусгагдсан. Харин 177.1 өршөөлд хамрагдана. Энэ мэт олон нийтийн  анхаарлыг татсан хэд хэдэн хэргүүдийн эзэд ял шийтгэлээс мултарч байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-03 01:40:14
    Urshuuliin huuliig bolioche.hiisen heregee hvleeh l heregtei shv de.
    103.57.94.250
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-02 23:53:00
    Зарим нь баярлаж, ихэнх нь айдаст автан хүлээж байгаа.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-02 09:02:07
    Хүнийг зовооон тарчлаасан, амиа хорлоход хүргэсэн, хүчиндсэн олон этгээд ялаас өршөөгдөж байна. Тэднээр хохирогч нарт учирсан хохирлыг заавал төлүүлэх хэрэгтэй....
    202.179.20.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-11-02 05:32:03
    Өршөөлийн хууль ойрхон гаргаж шоу хийдгээ болимоороо нэг хэсэг нь хэрэг хийж өршөөл хүлээх нөгөө хэсэг нь өршөөсөн болж чухамдаа төрийн унхиагүй байдалын илрэл ...
    202.9.43.1
    Мэдэгдсэн Хариулах