ОХУ, Египет онгоцны ослыг хамтарч шалгана
ОХУ-ын онгоц Египетэд сүйрсэнтэй холбогдуулан Орос даяар өчигдөр  /11.01/ үндэсний гашуудлын өдөр болгон зарласан. Энэ өдөр соёл урлаг, спорт, цэнгээний аливаа арга хэмжээ зохиохыг хориглосон юм.

ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн “The Airbus 321” зорчигч тээврийн нисэх онгоц Синайн хойгт сүйрсэн юм.Тус нисэх онгоц Египетийн Улаан тэнгисийн Шарм-эль-Шейх хотоос ОХУ-ын Санкт-Петербург рүү хөөрсний 23 минутын дараа холбоо тасарсан байна.

Онгоцонд 217 зорчигч болон багийн долоон гишүүн гээд нийт 224 хүн зорчиж явсан юм. Египет улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар А321 онгоцны зорчигчид бүгд амиа алджээ.

Осолдсон А-321 онгоцны хэргийг  хамтарч мөрдөн шалгахаар Орос, Египет улс харилцан тохирсон бөгөөд шаардлагатай баримтыг бүрдүүлэхэд  Кайр туслахаар боллоо гэж Оросын Тээврийн яамнаас мэдэгдсэн билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.