Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охид Монгол цусаа булингартуулсаар
Монгол залуус арчаагүй залхуу хойрго, ажил хийж сураагүй ядуу гэх бодол тээн харийн эрийн өврийг дулаацуулахыг илүүд үзэн хэдэн халтар төгрөгөнд нүдээ таглуулсан охид олширчээ. Тэдгээр охид ихэнх нь 16-25 насныхан байгаа нь бас нэг асуудал. Энэ байдал цаашид энэ хэрээрээ үргэлжилбэл ёстой нөгөө эмс садарлавал улс мөхөхийн шинж хэмээн хэзээнээсээ ярьж ирсэн өвөг дээдсийн үг биеллээ  олоход ойрхон болжээ. 

Жил орчмын өмнө  18-20 орчим насны бүсгүй 50 гаруй насны гадаад эрийг өмөөрөн ядарсан муу таксины жолооч Монгол залууг элдвээр хэлэн хараан зүхэж буй бичлэг фэйсбүүк  хуудаснаа тавигдаж багагүй шуугиан дэгдээгээд авсан. Энэ мэт олон охид бүсгүйчүүд  мөнгөтэй л бол хөгшин залуу хамаагүй гадаад эрийг сонгодог болсон нь туйлын харамсалтай. Гэлээ гээд яалтай ч билээ. Хүний эрх хойно.

Асар уудам газар нутагтай цөөхөн хэдэн Монголчууд бид  Хятад, Солонгос гэх хоёр улсад уусаж үгүй болох цаг ойртжээ. Ер нь манай залуус эх орондоо ажиллаж амьдрах боломж бололцоо тун ховор. Энэ нь  төр засгийн дорвитой шийдвэр дутагдаж буйн жишээ. 

Нийгмийн хамгийн гол салбар бол боловсролын салбар. Гагцхүү эндээс л хүүхэд , залуус амьдралын ухаан нарийн ширийнийг судалж, сайн муу бүх зүйлийг сурч авдаг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулиасаа эхлээд их дээд сургуулийн сургалтын тогтолцоо тэр чигтээ хог болсон. Үүнийх нь хар гайгаар жилд хэдэн мянган ямар ч хэрэггүй мэргэжилтнүүд үйлдвэрлэгдсээр байна. Хэрэгтэй, хэрэггүй мэргэжил эзэмшсэн залуус тэр бүр хар бор ажил хийхийг бодохгүй цалин хөлсөө голон аргагүйн эрхэнд харийг зорино.  Бид хамаг л сайхан эрүүл саруул боловсролтой залуусаа гадаадад тэр дундаа БНСУ-руу ажиллах хүч болгон илгээдэг. 

Гэтэл цаад улсаас нь манайд ирж байгаа ажиллах хүчин нь эх орондоо хамгийн хэрэггүй шоронгийн хоригдол байсан, хөдөө тосгонд амьдарч нийслэл хотоо ч үзээгүй хүмүүс  хэдэн мянгаараа манай улсад хөл тавьж байна. Харин тэд манайд ирээд ёстой нөгөө хаданд гарна гэдэг болно. Аль л өнгөтэй зүстэй сайхан Монгол охид тэдний  түрүүвчинд нь дурлаж цэвэр ичимтгий Монгол бүсгүйн нэрийг гутааж орхино. 

Манай улс харийн иргэдэд ээлтэй өөрсдийн иргэндээ халтай тийм л улс болж байна. Эх орондоо хэн ч биш байсан Хятад, Солонгосчууд манай оронд ирж бидний хүсээд ч хийж чадахгүй бар, рестораныг ажиллуулж иргэдэд элдэв төрлийн жоом хорхой шавьжтай хоолоор үйлчилж монгол улсын хууль тогтоомжийг улан дороо гишгэлэн хуулиас дээгүүр амьдарсаар, хөлжсөөр. Өнгөтэй, өөдтэй залуухан, халуухан бүсгүйчүүдтэй явсаар. Гэтэл манай дарга нар цөөхөн хэдэн төгрөгөнд нь амаа үдүүлэн таг дуугүй суусаар. 
Өглөө бүр хэдэн зуугаараа эрээний суудлаас буух хужаа нар, тэдний түрийвчинд дурлан эрээ цээрээ алдсан, амар хялбар аргаар мөнгө олох сэтгэлдээ хөтлөгдсөн ухаангүй Монгол охид Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсээр байна. 

Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо нийт хүн амын гурван хувь, нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ гэж үздэг. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр Хятад иргэдийн ажиллах хувь давах төлөвтэй байгаа нь үндэсний аюулгүй байдалд  өгч буй том дохио хэмээн мэдэгдэж байгаа.  

Гэвч энэ нь дохио бус бодит байдал дээр аль хэдийнээ аюул болоод эхэлсэн. Залуу охид бүсгүйчүүд тэдний хэдхэн төгрөгөнд хууртан өвөрт нь орж хүсээгүй жирэмслэлтэд өртөж байна. Зарим бүсгүйчүүд өөрсдөө хүсэн тэднээс хүүхэдтэй болсоор байна.  Энэ нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл юм. Хэзээнээс л манай газар нутагт шунан биднийг эрхэндээ оруулах тохироог хүлээн суудаг их гүрний хар муу бодлогод хамгийн түрүүнд тэдгээр охид өртөж эх орондоо аюул учруулсаар.

Харин тэдгээр охид үүнийгээ мэдэхгүй өнөөдрийн жаргалаа хөөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ямаххан бодлоо тээн амьдарсаар. Гэтэл хэдэн охидын ухаангүй  явдлаас болж өвөг дээдсийн минь халуун амь, бүлээн цусаа урсган байж олж авсан тусгаар тогтносон улс  минь мөхөх ёстой юм гэж үү. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-11-03 02:36:24
    Төр засаг энэ бүгдээс дүгнэлт хийх шаардлага гарч байна. Өнөө сүрхий эмэгтэй гишүүд юу харж юу сонсож сууддаг юм худалаа өөрсдийгөө магтаад ь оноо цуглуух гээд...
  • bobo 2015-11-02 11:35:50
    Yaay erchuud ni yamar ch buruugui ain.emegteichuud tur 2 l mongoliig suiruulj erchuud ni hohirogcg bolood bna uu.mun yarivaa. Uuriiguu ehleed sain har ok.
  • зочин  2015-11-02 11:26:23
    биеэ үнэлж байгаа арчаагүй янхнуудыг хөөвөл таарна
  • mgl 2015-11-02 11:07:38
    Mongol huuhnuud uneheer hyazgaargui shunsltai. Tegeed shudarga hodolmoroor saihan amidarch chadaguigee oilgood, bogsooroo amidrah zamiig songodog.
  • ogii 2015-11-02 10:22:21
    Bolooj ohid hvvhnvvdee
  • ннн 2015-11-02 08:08:58
    Ер нь яваандаа жижиг үндэстэн байхгүй болно. Дэлхий ганцхан, тиймээс нэг улс нэг үндэстэн болох болно.
  • Hulan 2015-11-02 06:37:29
    .henteigee yavna u chamd yamar hamaa ban.sogtuu sagsuu deerengui haltar mongoltoi suusnaas gadnii huntei suusan n 100% deer.
    • ssss 2015-11-02 13:32:43
      Haluùn ami buleen tsusaar oldson erh choloo yum baigaam daa. Torson nutagtaa gadni hunees daldchin amidrah boloh vii dee. Ur huuhduud mini.
    • s 2015-11-02 06:54:24
      holduu mal we iim ymnuud mongoliig ustgaj bga shde shuud buuduul taarna
  • g 2015-11-02 04:21:45
    mal heddugeer zunaas irsen mal be
  • olloo 2015-11-02 02:33:08
    Medrel ve, chi chini yasan
  • Зочин 2015-11-02 01:55:46
    Элбэгээд хэл, Монголыг ийм болгосон хүн байх...