ШУТИС-д Ахлах сургуулийнхаа үйл ажиллагааг ил тод болгохыг АТГ-аас анхааруулав

Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ.

Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болжээ. 

ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгосон байна. 

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батчулууныг шалга, луйварчинг зайлуул 2015-11-02 05:10:20
    Батчулууны луйвар дэндлээ, оюутнаасаа багш нарынхаа цалинг нэмнэ гэж сургалтын зардлаа нэмчихээд одоо багш нараа мөлжөөд сууж байна
  • zochin 2015-11-01 09:17:10
    mahan tolgoi batchuluun khobsgoliin 1-r 10 jiliin zahirlig ahlah surguulinhaa zahirlaar tabisanshdee. batchuluunig sain shalga.ih yum garna HUST-g bgui bn bnale...
  • hongor 2015-11-01 08:53:15
    ATG hiihgui ajil gej baihgui boljee, novsh gej