Б.Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХIII дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр 57, 65, 74, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж манай бөхчүүд хошой мөнгө, хүрэл медаль авчээ. 57 кг-ын жинд өрсөлдсөн З.Занабазар өнгөрсөн жилийн алтан медалиа мөнгөн медаль болгож А.Мөнх-Эрдэнэ хошой хүрэл медальт бөх болжээ.

65 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн барилдаанд буриадын бөх Мункуев Чингисийг ялжээ.

57 кг
1. Арыйаан Тютрин (Якут улс)
2. Занданбуд Занабазар (ҮБТДС, азийн өсвөрийн аварга)
3. Тамир Гармаев (Буриад улс)
3. Алтансүхийн Мөнх-Эрдэнэ (“Хасу-Мегастарс” клуб)

74 кг
1. Арсалан Будажапов (Буриад улс)
2. Арбак Сат (Красноярскийн хязгаар)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (“Алдар” спорт хороо)
3. Солопов Андрей (Красноярскийн хязгаар)

96 кг
1. Игорь Овсянников (Красноярскийн хязгаар)
2. Өлзийсайханы Батзул (“Хангарьд” клуб)
3. Мөрөн (БНХАУ)
3. Евгений Алексеев (Якут улс)
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-02 02:07:18
    баяр хүргэе, оросуудын чөлөөтийнхөн чинь дэлхийн хэмжээний хүмүүс шүүдээ