“Хууль тогтоомжтой холбоотой хэлэлцүүлэг өрнүүллээ
 “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хянаж үнэлэх аргачлалын төслүүдэд санал өгөх” хэлэлцүүлэг өнөөпөр боллоо.

Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийн боловсруулалт, хяналт үнэлгээ хийхтэй холбоотой нийт зургаан аргачлалыг батлах юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газар нь өргөн баригдаж буй төслүүдийн бүрдүүлбэрийг шалгах, эрх зүйн дүгнэлт хийхэд эдгээр аргачлалуудын дагуу хууль санаачлагчаас боловсруулсан эсэхийг хянах юм. Иймд Хууль зүйн яамнаас боловсруулсан аргачлалын төслүүдтэй танилцах, хэлэлцэх, сайжруулах талаар санал боловсруулах зорилгоор тус хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн алба, Хяналт үнэлгээний хэлтэс, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны хүмүүс оролцжээ.
Хэлэлцүүлэг нь
1.Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал,
2.Хууль тогтоомжийн төсөл  боловсруулах аргачлал,
3.Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал,
4.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох аргачлал,
5.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал,
6.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал сэдвийн дор явагдаж, аргачлал тус бүр дээр танилцуулга ба асуулт, хариулт хэлбэрээр явагдлаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дашдорж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн зөвлөх Н.Лувсанжав болон албаны бусад хүмүүс оролцов.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-11-01 14:57:35
    Хууль гэдгийг гууль болгоод бас судлана гэж мөнгө үрээд._...